Хонконг, Монгол Улс гэрээ байгуулав
2018-03-26 20:30
Хонконг, Монгол Улс гэрээ байгуулав.
Хонконгийн онцгой бүсийн захиргааны Аюулгүй байдлын газрын дарга Жонн Ли, Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Самдангийн Эрдэнэ нар 03-р сарын 26-ны өдөр Хонконгийн онцгой бүсийн захиргааны төв байранд уулзаж, Хонконгийн онцгой бүсийн захиргаа, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эрүүгийн хэргийн асуудлаар харилцан хуулийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр талын гэрээнд гарын үсэг зурсан байна.

Холбогдсон хүний нэр усыг тодруулах, хайх, баримт бичиг уламжлах, гэрч авах, нэгжих, баривчлах хүсэлтийг гүйцэтгэх, мэдээлэл хангах, гэмт хэрэг үйлдэж олсон зүйлсийг хураах зэрэг талаар дэмжлэг үзүүлнэ гэж тус гэрээнд тэмдэглэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
