solongonews
Дөрөвдүгээр сарын дэлхийн PMI гарав
2024-05-07 10:08
Дөрөвдүгээр сарын дэлхийн PMI гарав.

       Өнөөдөр буюу 06-нд Хятадын Логистик ба Худалдан авалтын Холбоо дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс буюу PMI-г зарлалаа. Дөрөвдүгээр сард PMI өнгөрсөн сараас бага зэрэг удааширсан боловч сэргэх хандлагад нөлөөлөхгүй юм. Тухайн сарын PMI 49.9 хувьтай гарсан нь өнгөрсөн оноос 0.4 нэгжээр буурсан байна. 

       Он гарсаар дэлхийн эдийн засаг тогтвортой сэргэх хандлагаа хадгалснаар дэлхийн гол эдийн засгийн өсөлтийн төсөөллөө холбогдох байгууллагууд өөрчилсөн гэж шинжээчид дүгнэжээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага сүүлийн өдрүүдэд энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.9 хувь гэсэн төсөөллөө 3.1 хувь болгож өсгөсөн. Харин ОУВС энэ оны дэлхийн эдийн засаг 3.2 хувиар өснө гэж төсөөлж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл