solongonews
Хятадын нийт төсвийн орлого 9 триллион 691 тэрбум 200 сая юаньд хүрэв
2024-06-24 17:01
Эхний 5-р сард Хятадын нийт төсвийн орлого 9 триллион 691 тэрбум 200 сая юаньд хүрэв

  06-р сарын 24-нд, Хятадын Сангийн яамнаас энэ оны эхний таван сарын төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийг нийтлэв. Тоо баримтаас үзвэл, 1-5-р сард Хятадын нийт төсвийн орлого 9 триллион 691 тэрбум 200 сая юань болж, өнгөрсний мөн үеэс 2.8 хувиар буурсан байна. Өнгөрсөн оны мөн үед жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжийн татварыг хойшлуулан суурь тоог нэмэгдүүлсэн байдал, мөн өнгөрсөн жилээс хэрэгжсэн татварын бууралт, хөнгөлөлт зэрэг бодлогын онцгой хүчин зүйлсийн нөлөөллийг хасч тооцвол, харьцуулж болох өсөлтийн хурд ойролцоогоор 2 хувьтай байгаа бөгөөд харьцуулж болох өсөлтийн хэмжээ нь 1-4-р сар хүртэлх өсөлттэй үндсэндээ ижилхэн байгаа юм.

  Зарлагын үүднээс авч үзвэл, 1-5-р сард Хятадын нийт төсвийн зарлага 10 триллион 835 тэрбум 900 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.4 хувиар өссөн байна. Хятадын нийт төсвийн зарлага нь жилийн төсвийн зарлагын 38 хувийг хангасан нь сүүлийн гурван жилийн дунджаас өндөр байна.   

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл