Хятадын уул нүхлэх төхөөрөмж Гүржид ашиглалтад оржээ
2021-09-13 16:28
Хятад улсын уул нүхлэх төхөөрөмж Гүржид ашиглалтад оржээ.

Хятад улсын бие даан бүтээсэн уул нүхлэгч Гүржид хэмээх төхөөрөмж саяхан ашиглалтад орж, улсын өмнөд умардыг холбох зам тавих ажилд оролцож байна. Үүнийг Хятадын төмөр замын туннель товчооны групп, Хятадын төмөр замын тоног төхөөрөмжийн групп хамтран боловсруулж, Хятадын загвар, Хятадын стандартыг бүрэн ашиглаж, бие даан үйлдвэрлэжээ. Энэхүү нүхлэгч машины өмнө байрлах дугуй хэлбэртэй өрмийн диаметр нь 15.08 метр, урт нь 182 метр бол нийт жин нь 3900 тонн юм. 9900 киловаттын уг төхөөрөмж хатуу чулуулаг давхаргыг саадгүй нэвтэлдэг байна.


Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
