Жүншинь агентлагийн мэдээ: 15-нд Хятадын Худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг, түүний гадаад дахь байгууллагын нийт тоо нь 34 хүрч, “Нэг бүс нэг зам”-ыг дамнасан бүх дэлхийн гадаад дахь ажлын сүлжээг анх алхам байгуулжээ.
Хятадын Худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг нь Хятадын хамгийн том худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага бөгөөд түүний гол үүрэг хариуцлага бол үндэсний гадаад эдийн засаг, худалдааны хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх явдал юм.
Хятадын Худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн орлогч дарга Лү Пэнчи мөн өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: 2017 онд, Хятадын Худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэг “Нэг бүс нэг зам”-д оролцсон улс орнуудаар гол болгож, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны түнштэй хамт шинээр хөгжиж буй зах зээлийн тэргүүлэн сонгох зарчмын дагуу Чили, Өмнөд Африк, Египет, Тайланд, Казакстан зэрэг 10 оронд шинээр гадаад дэхь байгууллага байгуулж, 5 тивийг хамарсан байна.
Гадаадад байгуулсан эдгээр байгууллага Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Өдгөө, Хятадын барааны экспортын хэмжээ дэлхийд 1 дүгээрт, гадаадад хөрөнгө оруулсан хэмжээ нь дэлхийд 2 дугаарт орж байна. Сайн-Өлзий
