Энэ сарын 12-нд Хятадын цаг уурын товчооноос "2015 оны Хятадын цаг уурын албан мэдээ" болон "2014 оны Хятадын хүлэмжийн хийн албан мэдээ"-г нийтлэв. "2015 оны Хятадын цаг уурын албан мэдээ"-ний дагуу, цаг уурын байдлын орчин үеийн тэмдэглэл баримт бий болсноос хойших 135 жилийн турш дэхийн дулаарлын хамгийн дээд хэмжээ өнгөрсөн жил буюу 2015 онд тохиосон юм. Түүгээр ч зогсохгүй хур тунадасын хэмжээ ерөнхийдөө элбэг байснаар үер ус, ган хуурай зэрэг байгалийн гамшиг бага тохиож, төв зүүн биеийн нутгуудаар манан будантай цаг агаар үргэлжилснээр зам тээвэр болон эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөн байна.

Мөн өдөр Хятадын цаг уурын товчооноос мэдэгдэхдээ, 2014 оноос дэлхийн дулаарал улам нэмэгдэж байна. Цаг уурын аюулгүй байдал нь уламжлалт бус шинэ аюулгүй байдал болсон тул чухалчлан үзэх хэрэгтэй юм гэжээ.
