solongonews
Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хурал нээлтээ хийлээ
2016-07-22 16:58
Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хурал нээлтээ хийлээ.

Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хурал 7 дугаар сарын 22-ны өдөр Хөххотод нээлтээ хийлээ.

Энэ удаагийн хурлыг БНХАУ-ын Аялал жуулчлалын товчооноос санаачилж, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчоо хариуцан зохион байгуулж байгаа болно. Хурлаар гурван талын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой асуудлыг хөндөн, хамтын ажиллагаагаа ахиулж, аялал жуулчлалыг нээлттэй хөгжүүлэх талаар ярилцлаа.

Мөн “Монгол, Хятад, Орос гурван улсын Аялал жуулчлалын хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол болон Монгол, Хятад, Орос гурван улсын “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоог байгуулах нээлтийн ёслол боллоо. Нээлтийн ёслолын дараа хаалттай хуралдаан зохион байгуулж гурван улсын сайд нарын хамтарсан тунхаглал гаргажээ.

Монгол, Хятад, Орос гурван улсын “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын брэнд болон зам шугамыг хамтран бүтээн байгуулах нь гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулах чухал нэг агуулга төдийгүй гурван улсын хамтын ашиг тусад нийцнэ гэж үзэж байна.

Зохиогч: Б.Туяа, Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл