01-ээс 06-р саруудад хот суурин газарт 6.98 сая ажлын байр шинээр нэмэгдсэн нь жилийн зорилтот даалгаврын 63.5 хувийг биелүүлжээ.
07-р сарын 22-ны өдөр Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас хэвлэлийн бага хурал хийлээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Жан Ин хэлэхдээ энэ оны эхний хагаст статистикийн иж бүрэн хяналт, судалгаагаар манай улсад ажил эрхлэлтийн байдал аажмаар тогтворжиж байгааг харуулж байна гэв.
Нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл хот суурин газарт 6.98 сая ажлын байр шинээр бий болж, өмнөх оны мөн үеэс 1.34 саяар нэмэгдэж, жилийн төлөвлөгөөний 63.5 хувийг биелүүлжээ. Улсын хэмжээнд хот суурин газрын судалгаанд хамрагдсан ажилгүйдлийн төвшин 02-р сард 5.5 хувьд хүрч, 06-р сар болоход 5 хувь болж цар тахлын өмнөх төвшинд хүрсэн байна. Энэ оноос хойш улсын эдийн засаг тогтвортой бэхжиж, тогтворжихын хэрээр ажил эрхлэлтийн байдал сайжирсан байна.
