Эрээн хотоос Европын чиглэлийн ачаа тээврийн галт тэрэг нээлээ
2016-11-29 21:54
Эрээн хотоос Европын чиглэлд аялах ачаа тээврийн галт тэрэг 11 дүгээр сарын 28-ны үдээс өмнө 11:00 цагт албан ёсоор нээгдлээ.

Энэхүү галт тэрэг нь Монгол, Орос, Беларусь зэрэг зургаан улсын хилээр өнгөрч, эцсийн зогсоол нь Нидерланд улсын Роттердамд хүрдэг юм байна. Тус галт тэрэг нь нийт 13 хоногт зорьсон газартаа хүрдэг учир далайн тээврээс 30 шахам хоногоор дутуу хэрэглэх бөгөөд тонн бүрт 200 гаруй юань хэмнэх болно.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Мэдээллийн Сайт
Дэлгэрэнгүй үзэх
