
Алдарт жүжигчин Аамир Хан
Энэтхэгийн Засгийн газраас алдарт жүжигчин Аамир Ханыг дүр төрхийн элч болгохоор төлөвлөж байгаа аж. Энэ тухай Аамир Хан өөрөө хэлэхдээ:
- Энэтхэг, Хятадын харилцаанд гүүр болж, хоёр орны харилцааг дэмжихэд таатай байна гэжээ.
Хятадын талаас мөн энэ тухай хариу өгсөн байна. ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин хэлэхдээ:
- Хүмүүнлэгийн харилцаа нь Хятад, Энэтхэгийн иргэдийн харилцааг ойр дотно болгосон бөгөөд иргэдийн хоорондох ойлголцол, нөхөрлөл, итгэлцлийг нэмэгдүүлсэн гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ:
- Энэ удаагийн албаны бус уулзалтын алтан боломжид түшиглэн хоёр улсын холбогдох талууд хамтран Хятад, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд өргөн гаргана гэдэгт бид итгэж байна гэжээ.
