solongonews
“Хог хаягдлаа ангилахыг өөрөөсөө эхэлье” үйл ажиллагаа зохион байгууллаа
2021-07-07 11:08
“Хог хаягдлаа ангилахыг өөрөөсөө эхэлье” зуны амралтын үйл ажиллагаа болов.

Хог хаягдлыг төвлөрсөн хот суурин газруудад ангилан ялгаж ашиглах асуудал өнөөдрийн нийгэмд тулгамдаж байна. Саяхан Жежян мужийн Ханжүө хотын Линь-Ань дүүргийн Гаохүн суурингийн Хүнчяо тосгон нь зуны амралтаа авсан хүүхдүүдийг дагуулан “Хог хаягдлаа ангилахыг өөрөөсөө эхэлье” нийгмийн үйл ажиллагаа зохион байгуулжээ. Хүүхдүүд сайн дурчуудын хамт айл өрхүүдээр орж хог хаягдал ангилж байгаатай танилцан, хог хаягдал ангилах талын мэдлэгийг түгээн сурталчилж, зуны амралтаа зөв боловсон өнгөрүүлж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл