solongonews
Хятад маягийн шинэчлэл нь бусад улс орнуудын шинэчлэлд хүрэх шинэ санааг өгдөг
2023-03-24 10:20
Сингапурын Үндэсний Их Сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнгийн туслах захирал Чэнь Ган саяхан Синьхуа агентлагт тусгай ярилцлага өгсөн байна.

   Сингапурын Үндэсний Их Сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнгийн туслах захирал Чэнь Ган саяхан Синьхуа агентлагт өгсөн тусгай ярилцлагадаа:

- Хятад маягийн шинэчлэл нь орчин үеийн шинэчлэл барууны үзэлтэй тэнцэхгүй гэдгийг харуулж байгаа бөгөөд олон улсын нийгэм, ялангуяа хөгжиж буй орнууд шинэ санаа өгч байна гэж хэллээ.

Чэнь Ган:

- Шинэчлэл хэзээ ч барууны шинжтэй байгаагүй. Орчин үеийн үзэл баримтлал өрнөдөөс үүссэн хэдий ч дэлхий ертөнцийг харахад олон улс орны шинэчлэлийн замнал бүрэн барууншаагүй байж, улс төр, нийгмийн тогтолцооны хувьд тэд бүгд өөр өөрийн онцлог шинж чанараа янз бүрээр хадгалж байдаг гэж ярьлаа.

Хятад маягийн шинэчлэлийн онцлох шинж чанаруудын талаар Чэнь Ган:

- Хятад маягийн орчин үеийн хөгжилд материаллаг соёл иргэншлийн шинэчлэл чухал байр суурь эзэлдэг төдийгүй, оюун санааны соёл иргэншил ч үүнтэй зохицон хөгжиж, улмаар хүмүүсийн материаллаг ба бүх талын хөгжлийг биелүүлэх явдал юм гэж хэллээ.

Чэнь Ган мөн:

- Хятад маягийн шинэчлэл нь хүн байгаль хоёрын зохицон оршихуйд мөн анхаарал хандуулж, тогтвортой хөгжлийн загварыг онцолжээ. "Хятад маягийн шинэчлэл нь шинжлэх ухаан технологи, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аюулгүй байдал, нийгмийн соёл зэрэг олон салбарын хөгжил дэвшилд иж бүрэн шаардлага тавьж, энэ бол иж бүрэн шинэчлэлийн үйл явц юм. Хятад маягийн шинэчлэл бол хөгжлийн шинэ загвар бөгөөд үндэсний нөхцөл байдал нь ижил төстэй эсвэл хөгжлийн ижил шатанд байгаа бусад оронд жишиг болгон ашиглах боломжтой юм. Үүний зэрэгцээ, Хятад маягийн шинэчлэлийн үйл явц нь Зүүн өмнөд Азид ч хүчтэй хөгжлийн эрч хүч авчрах болно гэж илэрхийллээ.

Чэнь Ган:

- Хятад маягийн шинэчлэл нь олон салбарыг хамарч, Хятад, Сингапур, Зүүн өмнөд Азийн хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгож байна. Хятад улсын шинэчлэлийн үйл явц нь хөрш орнуудын хөгжилд асар их орон зай олгосон бөгөөд бүс нутгийн интеграцийн хөгжлийг ахиулахад тус дэм үзүүлнэ гэж хэлсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл