Бээжинд ”COVID-19”-ийн халдвараар оношлогдсон тохиолдол 9 нэмэгдэв
2020-06-22 10:50
Бээжинд ”COVID-19”-ийн халдвараар оношлогдсон тохиолдол 9 нэмэгдэв
Энэ сарын 22-нд Бээжингийн Эрүүл мэндийн комиссоос мэдэгдсэнээр 21-ний 00:00 цаг хүртэлх байдлаар Бээжинд хотод "COVID-19"-ийн халдвар оношлогдсон тохиолдол 9-өөр нэмэгдэв. Халдвар авсан байж болзошгүй тохиолдол 2, өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдол 5-аар нэмэгджээ.
06-р сарын 11-ний 00:00 цагаас 06-р сарын 21-ний 00:00 цаг хүртэлх байдлаар Бээжин хотын тухайн нутагт "COVID-19"-ийн халдвар оношлогдсон тохиолдол нийт 236 байгаа бол бүгд эмчлүүлж байна. Үүнээс гадна өвчний шинж тэмдэггүй халдвар авсан 22 хүнд анагаахын ажиглалт хийж байна. Хилийн чанадаас орж ирсэн халдвар авснаар оношлогдсон 1 өвчтөн эмчлүүлж байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
