solongonews
Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-наас Хятад ажилчдын эрх ашгийг үр дүнтэй хамгаалахын тулд хуулийн дагуу ажиллахыг дахин сануулав
2018-05-17 15:20
Эх сурвалж: Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны худалдааны зөвлөх: Эрээн хотын Гадаад хэргийн газар

Цаг агаар дулаарч, Хятадаас Монголд очиж ажиллах ажилчдын тоо аажмаар нэмэгдэж байгаа бөгөөд Хятадын иргэдтэй холбоотой төрөл бүрийн хууль бус хөдөлмөр, хөдөлмөрийн маргаан нь үе үе тохиодог. БНХАУ-ын иргэний хувийн эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахын тулд Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ -наас Хятад ажилчдын дараах асуудалд анхаарлаа хандуулахыг сануулж байна.

Нэг. Хууль ёсны шугамаар дамжин Монгол Улсад ирж ажиллан, хууль бус агентлагуудын амлалтыг сонсохгүй байх. БНХАУ-ын төрийн зөвлөлөөс тогтоосон “Гадаад хөдөлмөрийн хамтын ажиллагааны журам”-ыг үндэслэж, хөдөлмөрийн ажилтан Монголд очиж ажиллахаас өмнө Хятад улсын Худалдааны яамаар батлагдсан хөдөлмөрийн агентлагийн бичигт гарын үсэг зурж, хуульд заасны дагуу гадаадын хөдөлмөрийн диспетчерийн зохицуулалт хийх чадвартай зууч компани хөдөлмөрийн гэрээ байгуулж, гадаадын ажил олгогчтой байгуулсан гэрээг шалгана. Сүүлийн жилүүдэд улсын дотоодын ажил хариуцагчид ашгийн төлөө нутгийнхаа иргэдийг хууль бусаар Монголын хил давуулж хөдөлмөрт оролцуулан зууч мөнгө авч байгаа асуудал их оршиж байна. Эдгээр хууль бусаар гадаад ажиллаж байгаа хөдөлмөрчид өөрийн эрх ашгаа хамгаалж чадахгүй байдаг. Иймээс хөдөлмөрийн ажилчдад хууль ёсоор хөдөлмөрлөх хэрэгтэй бөгөөд албан ёсны бичиг баримтад гарын үсэг зурсан байх ёстой. Хэрэв дээрх заалтыг зөрчсөн бол асуудал гарсан тохиолдолд өөрийн эрх ашгаа хууль ёсны аргаар хамгаалахад хэцүү болно.

Хоёр. Хууль сахисан хөдөлмөрчид өөрийн эрх ашгаа хамгаалж чадна. Монгол Улсын хуульд зааснаар гадаадын хөдөлмөрийн ажилтан Монгол Улсын хөдөлмөрийн Виз “HG хэлбэр” авсан байх хэрэгтэй бөгөөд Монгол Улсад ажиллах хугацаанд оруулж авч ирсэн ажлын газраас Монголын Хөдөлмөрийн яамд гадаад ажилтны хөдөлмөрийн төлбөрийг төлөх ёстой. Үүний зэрэгцээ, холбогдох хүн тухайн улсад орохын өмнө "Эрүүл мэндийн гэрчилгээ", "Вакцинжуулалтын гэрчилгээ"-г авсан байх шаардлагатай. Бизнес виз, аялал жуулчлалын виз зэргээр Монголын хилд орсон хөдөлмөрийн ажилтан Монголын хууль зөрчиж, мөнгөөр торгуулах, түр хорих болон улсад нь буцааж цалингаа ч авахад хэцүү байдаг. Хууль бусаар ажиллуулдаг аж ахуйн нэгжүүд, Хятадын гэрээт компаниуд болон хувь хүмүүс мөнгөөр торгуулах, хориг тавих, бусад ял шийтгэлтэй тулгарах бөгөөд хэсэг ажилтнууд Монгол Улсын хуулийн дагуу шийтгэлд тулгарах болно.

Гурав. Монгол Улсад ажиллах хугацааны орчны байдлыг урьдчилан мэдэх хэрэгтэй. Монголд хөдөлмөрлөх амьдралын нөхцөл хэцүү, хөдөлмөрийн хүч их, ажиллах цаг урт, нийгмийн аюулгүй байдлын нөхцөл муу, хоол унд заншихгүй, хэлний бэрхшээл гэх мэт олон хүндрэлтэй тал байдаг. Сүүлийн жилүүдэд зарим ажлын нэгжүүд цалин хөлсөө зориуд хугацаанд нь олгохгүй, асуудал шийдэх цаг хугацаа нь урт болсон. Иймээс Монгол Улсад очиж ажиллах хөдөлмөрийн ажилтан бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй.

Дөрөв. Хуулийн дагуу үүссэн маргааныг шийдвэрлэх. Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ нь Монгол Улсад байгаа иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно. Хэрэв Монголд байгаа хууль бус хөдөлмөрийн ажилтан Монгол Улсын Цагдаагийн газар болон Цагаачлалын албанд мэдүүлж аль болох түргэн шуурхай улсдаа буцааж, Монгол Улсын хуульд заасны дагуу шийтгэл хүлээх хэрэгтэй. Хөдөлмөрийн маргаан эсвэл хувийн гэмтэлд тулгарсан үед Консулын газар, Монгол дахь Элчин сайдын яамны бизнесийн газар, эсвэл Замын-Үүдийн Ерөнхий консултай холбоо барьж, хувийн мэдээлэл, зууч компани болон ажил хариуцсан хүний нэр, Хятад утасны дугаар болон оршин суугаа хаяг зэргийг өгч, Консулын газартай хамтран асуудлыг шийдэх хэрэгтэй.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Эрээн Хотын Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл