solongonews
​Амралтын үеийн аялал жуулчлалын орлого 600 тэрбум юанийг давав
2019-10-08 16:39
​Амралтын үеийн аялал жуулчлалын орлого 600 тэрбум юанийг давав

Үндэсний баярын долоо хоногийн амралтаар Хятад улсад аялсан дотоодын жуулчид давхацсан тоогоор 782 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.81 хувиар нэмэгдсэн ба дотоодын аялал жуулчлалын орлого нь 649 тэрбум 710 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.47 хувиар нэмэгдсэн тухай Хятадын Соёл аялал жуулчлалын яамнаас 07-ны өдөр мэдээллээ.

Үзэмжит бүсийн тасалбар хямдарч, хурдны авто замын хураамжгүй болгосон бөгөөд соёл аялал жуулчлалыг уялдуулан, хяналт удирдлагыг чангатгаснаар зорчигчид улмаар сэтгэл хангалуун болж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, үндэсний баярын амралтын үед соёлын аялалд илүү сонирхолтой боллоо. Тоо баримтаас үзвэл, 86.36 хувийн жуулчид хоёроос илүү соёлын арга хэмжээнд оролцжээ. Жянши, Гүйжөү зэрэг нутгийн музей, уран зургийн галерей, соёлын ордон зэрэг нь ажлын цагаа уртатгаж, Бээжинд 134 төрлийн тоглолтыг 521 удаа тоглосон бөгөөд үзэсгэлэн, уран бичлэг, ном танилцуулах зэрэг олон төрлийн 977 арга хэмжээг зохион байгуулсан юм.

Мөн энэ амралтаар орон нутгийн өвөрмөц онцлогийг харуулан тоглосон жагсагчид жуулчдын мэлмийг мялааж байсан бөгөөд хувьсгалын дурсгалт газраар аялах нь энэ удаагийн амралтын аялал жуучлалын зах зээлийн гол урсгал болж байлаа.

Олон үзэмжит бүс хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлсэн бөгөөд бүх талыг идэвхтэй оролцуулсан аялал жуулчлалын салбар хурдтай хөгжжээ.

Үүний зэрэгцээ авто аялал, гэр бүлийн аялал, намрын үзэмж сонирхох зэрэг нь үндэсний баярын амралтын аялал жуулчлалын зах зээлийн өвөрмөц онцлог болсон юм.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл