Хятад, Францын гадаад хэргийн сайд нар хэлэлцээр хийлээ
2017-04-14 21:04
Хятадын Гадаад Хэргийн сайд Ван И 14-ний өдөр Бээжинд Францын Гадаад Хэргийн сайд Жан-Марк Айротой хэлэлцээр хийлээ.
Ван И "Өнгөрсөн таван жилд хоёр орны төрийн тэргүүн нарын анхаарал халамж болон хоёр талын хамтын чармайлтаар Хятад, Францын харилцаа түүхэн шинэ өндөрлөгт гарч, иж бүрэн стратегийн түншийн харилцаа олон улсын тавцан дахь том гүрэн хоорондын хамгийн боловсронгуй, хамгийн тогтвортой харилцааны нэг болон хөгжсөн" гэж хэллээ.
Харин Жан-Марк Айро "Францын их сонгуулийн дүнд ямартай ч хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцаа үргэлжлэн урагшлах нь лавтай" гэж хэлсэн байна.
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх
