Хятад, Япон хоёр улсын “Хятад улсын үлгэр” том хэмжээний олон ангит киноны хоёр дахь удаагийн зураг авалт саяхан болж, “Токио·төрөл угсаатны үлгэр”-ийг Японы телевизээр нэвтрүүлж үзэгч олонд хүргэсэн байна.
“Хятад улсын үлгэр” нь “Шанхай·30 насны ажил эрхэлсэн үлгэр” “Бээжин·хүсэл тэмүүллийн үлгэр”, “Токио·ажил төрлийн үлгэр”, “Токио·төрөл угсаатны үлгэр” хэмээх дөрвөн бүлэгтэй. Энэхүү олон ангит кино нь Хятад, Япон хоёр улсын иргэдийн хоорондох нөхөрсөг харилцаагаар гол сэдэв болгож, үнэн бодит сэтгэл хөдөлгөм үлгэрээр дамжуулан Хятад, Япон хоёр улсын иргэдийн хоорондох ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлсэн байна.
“Токио·төрөл угсаатны үлгэр” нь хүмүүсийн сэтгэлд хүрч хүлээн авч үзсэн хүний тоо маш олон болов. Тус бүлэгт Хятад гэрийн эзэн, Япон гэргий болон гурван хүүхдийн хамт нэг гэр бүлийн амьдралд тохиосон учир явдлаар дамжуулан хүнд бэрхийг хамтдаа туулж сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа тэмүүлсэн гэр бүлийн хайр, урам зориг, ач тусыг илэрхийлсэн байна.
“Хятад улсын үлгэр” бол 2017 онд Хятад, Япон хоёр улсын харилцаа сайжирсан 45 жилийн ойд зориулсан Хятад, Японы хамтарсан олон ангит кино болно. Тус төслийг эхлүүлснээс хойш зураг авах багийнхан Бээжин, Шанхай, Нанжин, Далян, Нинбө болон Япон улсын олон хотуудаар зураг авч, Хятад улсад ажиллаж амдарч байгаа япон хүн болон Япон улсад ажиллаж, амьдарч байгаа Хятадын хүн зэрэг бодит түүхтэй хүмүүсийн зураг авсан байна.
