solongonews
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Хятад улс дэлхийн 60 гаруй орны нэрийн өмнөөс вакциныг дэлхий даяар шударгаар хуваарилахыг уриалав
2022-03-18 16:50
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Хятад улс дэлхийн 60 гаруй орны нэрийн өмнөөс вакциныг дэлхий даяар шударгаар хуваарилахыг уриалав.

Хятадаас НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар болон Швейцарь дахь олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгч, элчин сайд Чэнь Шю 16-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 49 дүгээр чуулганд дэлхийн 60 гаруй орныг төлөөлөн хамтарсан үг хэлж, дэлхийн вакцины шударга хуваарилалтыг уриалсан байна.

Чэнь Шю хэлэхдээ, коронавирусний халдвар хоёр жилийн турш дэгдлээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн нэгдсэн хүчин чармайлтаар дэлхийн вакцинжуулалтад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан. Гэсэн хэдий ч дэлхий дахинд вакцины жигд бус хуваарилалт, вакцинжуулалтын тэнцвэргүй байдал маш хурцаар тавигдсан хэвээр байна. Бид ДЭМБ-аас энэ оны дунд үе гэхэд бүх улс орны хүн амын 70 хувийг вакцинд хамруулна гэсэн зорилтдоо хүрч чадаагүй байна. “Вакцины хуваагдал” нь өнөөгийн тахал өвчнийг даван туулахад хамгийн том саад болж байна. Бага орлоготой орнуудын хүн амын дөнгөж 5 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан бөгөөд өндөр орлоготой орнуудын вакцинжуулалтын хоорондын ялгаа маш их байгаа нь дэлхийн вакцины хуваарилалтын тэгш бус байдлыг улам хурцдуулжээ.

Мөн Чэнь Шю хэлэхдээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблей коронавиурсний асуудлаар өндөр түвшний хурал хийхийг бид сайшааж, ард түмний эрүүл мэнд, амь насыг хамгаалах эрхийг нэн тэргүүнд тавьж, эхний шинж чанарыг баримтлахыг бүх улс оронд уриалж байна. Вакциныг дэлхийн нийтийн бараа болгож, вакцины шударга хуваарилалтыг баталгаажуулж, вакцинжуулалтын хурдыг хурдасгаж, олон улсын “вакцины хуваагдал”-ын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр үзүүлэх болно. Олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэл, хамтын ажиллагааны үүднээс олон талт механизмын үүргийг гүйцэтгэж, хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламжийг нэмэгдүүлж, хөгжиж буй орнууд, ялангуяа буурай хөгжилтэй орнуудад вакцин болон бусад эрүүл мэндийн бүтээгдэхүүний хүртээмжийг сайжруулна гэдэгт найдаж байна. Бид мутацид орсон вирусийн судалгаа, эм боловсруулах хамтын ажиллагааг бэхжүүлэх, цар тахлын эсрэг хамтын ажиллагааг ахиулахыг дэмжинэ гэжээ.
 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл