Өвөр Монголын шинжлэх ухаан техник мэргэжлийн шинийг санаачлах төв Бээжин дэх Бээжин-Өвөр Монголын дээд шинжлэх ухаан техник мэргэжлийн том барилгад хаягаа өлгөн байгуулагдав. Тус арга хэмжээ нь Өвөр Монгол зохион байгуулсан 2020 оны нийслэлийн боловсон хүчний долоо хоногийн цуврал үйл ажиллагааны агуулгын нэг болно.
Өөртөө засах орны намын хорооны байнгын гишүүн, зохион байгуулах хэлтсийн дарга Ян Вэйдүн “Тал нутгийн боловсон хүчин”-ээр сонгогдсон боловсон хүчний төлөөлөгчдөд “Тал нутгийн боловсон хүчин”-ий үнэмлэх олгосон бөгөөд өөртөө засах орны дэд тэргүүлэгч Өү Ян Шяо Хуйтай нар Өвөр Монголын шинжлэх ухаан техник мэргэжлийн шинийг санаачлах төв (Бээжин)-ийн хаягийг сөхөв.
Тус Өвөр Монголын хэсэг аймаг хот хошуу шянь, байгууллагаа нэгжүүдээс Чин Хуа Их Сургууль, Жүн Гуаньцүнний Жы Кү компани, Бээжин Их Сургуулийн Гуравдугаар Эмнэлгийн Хороо, Хятадын шинжлэх ухааны хүрээлэнгийн хэсэг хүрээлэн зэрэг газартай боловсон хүчин, шинжлэх ухаан техник мэргэжлийн төрөл зүйлийн 12 зүйлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав.
