Энэ сарын 10-ны өдөр Шаньдүн мужид зохион байгуулагдсан “Шинэ хуучин хөдөлгүүрийг өөрчлөх чухал төслийг хэрэгжүүлэх” цуврал хурлаас мэдээлэхдээ, 2015 оноос 2017 оны хооронд дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгж Шаньдүн мужид 311.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтын шинээр нэмэгдсэн аж ахуйн нэгж 14 болсон хэмээн мэдээлжээ.
Шаньдүн мужийн худалдааны явдлын танхимын орлогч дарга Жан Вэйкэ танилцуулахдаа: - 1987 онд дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн нэг нь Шаньдүн мужид орж ирснээс хойш 213 аж ахуйн нэгж Шаньдүн мужид хөрөнгө оруулж, дахин 723 аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан байна. Хөрөнгө оруулсан хэмжээ нь Шаньдүн мужийн хэмжээнд 17 хотыг хамрав. Эдгээр нь төслийн машин механизм, онгоц үйлдвэрлэх, мэдээллийн мэргэжил зэрэг аж ахуйн салбарт гол төлөв төвлөрч байна.
