"Шинэ байшинд амьдарна, амьдрал цэцэг шиг" "Хүүхдүүд ийм сайхан сургуульд ороход айл бүхэн баяртай".
Өнөөгийн тухай ярих юм бол Шюн-Аний хүмүүс ашиг хонжоо, аз жаргал, аюулгүй байдлын хэд хэдэн мэдрэмжийг мэдэрсэн байдаг.
"Бид ард түмэн төвтэй хандлагыг баримталж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, нягтрал багатай, нүүрстөрөгч багатай болгож, амьдрах таатай орчин, төрийн үйлчилгээг чанартай болгож, Бээжингийн хүн ам ба аж ахуйн нэгжийг үр дүнтэй сааруулна гэж Хэбэйгийн Шюнь-Ань шинэ бүсийг төлөвлөх эхэнд ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үүнийг онцлон тэмдэглэв.
- Шюн-Ань шинэ бүсэд нутгийн 1 сая 250 мянган хүн амьдардаг. Бид ард түмний хөдөлмөр эрхлэлтийг сайн хийж, тэдэнд бүтээн байгуулалтын үр шимийг нь хүртэх ёстой. Бид шинэ сайхан хот байгуулж байгаа юм биш, харин ард иргэдээ ая тухтай амьдруулах шинэ хот байгуулж байна гэж ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2019 оны 01-р сард Шюн-Ань шинэ бүсийг шалгаж, судлахдаа чин сэтгэлээсээ зөвлөгөө өгсөн.
Ирээдүйн хотыг хамтдаа бүтээж, хамтдаа хуваалцана. Сүүлийн 5 жилийн хугацаанд Шюн-Ань шинэ дүүрэг нь хуваалцаж эдлэхээр өндөр чанартай бүтээн байгуулалтын үндсэн зорилгоо болгож, ард түм төвтэй арга барилыг баримталж, иргэдийн амьжиргааг баталгаажуулж, сайжруулахад анхаарч, Бээжин, Тяньжиний өндөр чанартай боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын нөөцийг нэвтрүүлж, нийтийн үйлчилгээний өндөр зэрэглэлийн байгууламжуудыг барьж, төрийн үйлчилгээний түвшинг дээшлүүлж, орон сууцны олон талт хамгаалалтын системийг барьж, амьдрахад тохиромжтой, бизнес эрхлэх, тогтвортой хөгжилд тохирсон орчин үеийн шинэ хотыг бий болгосон байна.
Бүтээн байгуулалтад оролцоорой, үр дүнгээ хуваалцаарай, ирээдүйгээ хараарай.
Бүтээн байгуулалт ид өрнөж, таатай амьдрах орчин, бүтэмжтэй ажил олголт зэрэг аажмаар бодит байдал болж байна.
Шинэ байшин руу нүүх тухайгаа Рүндүн дүүргийн Хунлиань Шиюань хорооллын оршин суугч Бао Дунчай инээмсэглэн хэлэхдээ "Шинэ байшин нь шалны халаалттай, цэвэрхэн, дулаахан бөгөөд ногоон байгууламж маш сайн, бяцхан ач охиныхоо сургуультай 5 минутын зайтай" гэлээ.
Түүний төрөлх нутаг нь Рүнчэн шяний Дахэ суурингийн Шисүнь тосгонд байдаг бөгөөд тэрээр 2021 оны сүүлээр Рүндүн дүүрэгт нүүснээр өнгөрсөн өвлүүд нүүрс түлж гэр орноо дулаалан утаа униар төөнөсөн байсан нь одоогийн энэ орчин байдалтай харьцуулахын аргагүй байлаа.
Рүндүн дүүрэг бол Шюн-Ань шинэ бүсийн анхны төвлөрсөн барилга байгууламжийн дүүрэг бөгөөд 2021 оны 11-р сараас хойш хэдэн арван мянган шинэ байшинг ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Барилгад оролцсон Хятадын Барилгын наймдугаар товчооны Рүндүн дүүрэгт байрлах С бүлгийн нүүлгэн шилжүүлэх орон сууцны төслийн төслийн менежер Шяо Давэй хэлэхдээ "Оршин суугчдад хүлээлгэн өгсөн бүх байшингууд нь хатуу хучаастай байшингууд бөгөөд сургууль, автобусны буудал, жижиг театрууд зэрэг нийтийн дэд бүтэц нь бэлэн байдаг" гэв.
Шюн-Ань шинэ бүсийн зураг төсөлд дүрслэгдсэн таатай амьдрах орчин, бүтэмжтэй ажил олголтын тухай сайхан төсөөлөл аажмаар бодит болж байна.
Шюн-Ань шинэ бүсийн төлөвлөлт, бүтээн байгуулалт бол мянганы төлөвлөгөө, үндэсний хэмжээний арга хэмжээ юм. ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлөөс баталсан "Хэбэйгийн Шюн-Ань шинэ бүсийн төлөвлөлтийн тойм"-ын үндсэн үзэл баримтлалд: "Ард түмнээр төв болгож, ард түмний амьжиргааг баталгаажуулж, сайжруулахад илүү анхаарлаа хандуулна" гэж онцолсон байна.
Энэ бол амьдрахад тохиромжтой, ажил үйлс эрхлэх боломжтой ирээдүйн хот юм.
Ажлын байр, орон сууцны тэнцвэрт байдлыг хангахын тулд оршин суух болон хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах хэрэгтэй. Төмөр зам, нийтийн тээврийн том коридорын эргэн тойронд орон сууцны газрыг нэн тэргүүнд тавьж, хотын төв, ажлын байр төвлөрсөн, нийтийн тээвэр тохь тухтай, арилжааны үнэ цэнэ өндөртэй газруудад нийтийн тээвэрт боломжийн ажлын байр бий болгосон байна.
Цэцэрлэгт парк руу 300 метр, ойн бүс руу 1 км, ой руу 3 км байхаар хотын өндөр чанартай экологийн орчинг бүрдүүлжээ.
Шюүн-Ань шинэ бүсийн бүтээн байгуулалт одоо ид өрнөж байна. 170 мянган хүн хүлээн авах боломжтой Рүндүн дүүрэг нь барьж дуусан ашиглалтад орсон ба 100 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай Рүнши дүүргийн нүүлгэн шилжүүлэлтийн 614 барилга баригдаж, нийтийн үйлчилгээний байгууламж, дэд бүтэц үндсэндээ баригдаж, энэ оны зургадугаар сарын сүүлчээр ашиглалтад оруулна.
Шюн-Ань шинэ дүүрэг нь Бээжингийн нийслэлийн бус чиг үүргийг сааруулж, томоохон бүтээн байгуулалтыг нэгэн зэрэг ахиулсан чухал үе шатанд орсон байна. Шюн-Ань шинэ бүс нь олон төрлийн хангамж, олон сувгийн баталгаатай, нэгэн зэрэг түрээслэх, худалдан авах зэрэг орон сууцны тогтолцоо, олон талт орон сууцны хангамжийн тогтолцоог бий болгох эрэл хайгуулыг эрчимжүүлж байна. Эрэлт нийлүүлэлт, зохистой бүтэц, эмх цэгцтэй эргэлт, үндсэн зарцуулалт, хэрэглээний чадавхтай нийцсэн орон сууцны нийлүүлэлтийн загварыг бүрдүүлж байна.
Шинэ бүсийн бүтээн байгуулалт зорилтын дагуу үргэлжилж, оршин суугчдын амьдрах орчин өдрөөс өдөрт сайжирч байна.
- Барилга нь дулаалгын давхаргатай, газрыг хатууруулсан бөгөөд ангиллын хогийн сав байрлуулж, гудамжны гэрлүүдийг мөн сольсон гэж Рүнчэнь дүүргийн эмнэлгийн орон сууцын хорооллын оршин суугч Янь Юүхуань хэлэв. Өмнө нь барилга эвдэрсэн, хана нь нурж байсан юм.
- Өмнө нь бохир усны хоолой шугам амархан бөглөрдөг байсан, бөглөрөх бол өмхий үнэр гардаг гэж энд 20 гаруй жил амьдарсан Ян Юүхуань энэ тухай ярихдаа толгой сэгсэрнэ.
Өнгөрсөн жил Рүнчэнь дүүрэг 4 хуучин хорооллыг шинэчилсэн бол энэ жил 25-ыг шинэчлэн засварлах болно. 2018 оноос хойш Рүнчэнь дүүрэг нь үндсэн болон туслах 12 зам, хот тосгоны 344 зам, гудамжийг шинэчлэн сайжруулсан байна.
Шюн-Ань шинэ бүс ч хөдөө тосгоны амьдрах орчныг эрчимтэй засч, амьдрахад тохиромжтой, аж ахуй эрхлэхэд тохиромжтой сайхан тосгонуудыг хамтран байгуулж, ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, боловсруулах систем нь хот, хөдөөг бүрэн хамруулж, өдөр бүр ахуйн хог хаягдлыг гаргаж, цэвэрлэж байна. 2021 оны эцэс гэхэд Шюн-Ань шинэ бүс хөдөө тосгоны ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг бүрэн хамруулж, хот тосгонд 555 цэцэрлэгт парк, зугаа цэнгэлийн парк байгуулсан байна.
Чанараа дээшлүүлж, төрийн үйлчилгээг чанартай сайжруулна
- Миний нутгийн сургууль энгийн шохой, самбар ашигладаг бол шинэ сургууль нь ухаалаг самбартай бөгөөд багш нар компьютер ашиглан үзүүлэн үзүүлж байна гэж Шюн-Ань шинэ бүсийн Рүнхэ Юйрүн бага сургуулийн 6-р ангийн охин Жао Чинчэн ярив.
Түүний нутаг нь Аньшинь шяний Даван тосгонд байдаг бөгөөд 2021 оны сүүлээр Рүндүн дүүрэгт нүүж орсон учраас ойролцоох Рүнхэ Юйрүн бага сургуульд суралцах болсон байна.
Бага сургууль нь тусгай зориулалтын 26 ангитай бөгөөд хичээлээс гадуурх дугуйлангийн үйл ажиллагаа баялаг байдаг. Захирал Люхуа хэлэхдээ "2021 онд эхний ээлжийн хүүхдүүдийг элсүүлэн авсан байна. Хоёр дахь ээлжийн хүүхдүүдийг элсүүлэх үед олон эцэг эхчүүд өдөр бүр хэзээ элсэх боломжтой вэ гэж асуудаг" гэлээ.
Шинэ бүсийн итгэл найдвар хүүхдүүдэд, хүүхдүүдийн ирээдүй боловсролд оршино. Рүнхэ Юйрүн бага сургуулийн зарим эцэг эхчүүд хэлэхдээ "Айл бүхэн шинэ байшинд нүүж орсондоо баяртай байна. Хүүхдүүд ийм сайн сургуульд сурахад бүд хамгийн аз жаргалтай" гэлээ.
Хүүхдийн цэцэрлэг, бага сургууль, дунд сургуулийг 5 минут, 10 минут, 15 минут явах зайд барихаар төлөвлөсний дагуу Рүндүн дүүрэгт 32 сургууль, хүүхдийн цэцэрлэг байгуулах төлөвлөгөөтэй байж, 30 мянга гаруй хүүхэд хүлээн авах боломжийг бүрдүүлэх болно. Одоогийн байдлаар 10 гаруй сургууль хүүхдийн цэцэрлэг ашиглалтад ороод элсэлт авч эхэллээ.
Мянганы төлөвлөгөө, боловсрол бол нэгдүгээр. 2018 онд Шюү-Ань шинэ бүсийн боловсролыг сайжруулах төлөвлөгөө хэрэгжүүлж, Бээжин, Тяньжиний 56 дээд зэрэглэлийн сургуулиас Шюн-Ань шинэ бүсийн 59 сургуулийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлсэн ба хамтын ажиллагааны харилцаа тогтоож, боловсролын дэвшилтэт үзэл баримтлал, заах арга барилыг орон нутагт нэвтрүүлсэн байна. Бээжингийн нийслэлийн бус чиг үүргийг илүү сайн гүйцэтгэж, хэрэгжүүлэхийн тулд Шүн-Ань шинэ бүсэд "гурван сургууль, нэг эмнэлэг" барих түлхүүр гардуулах төслийг Бээжин дэмжиж байна. Одоогийн байдлаар Бэйхай хүүхдийн цэцэрлэгийн Шюн-Ань шинэ бүс дэх хүүхдийн цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болж, Бээжин хотын 4-р дунд сургуулийн Шюн-Ань шинэ бүс дэх сургууль, Шижяхутүн бага сургуулийн Шюн-Ань шинэ бүс дэх сургуулийн барилгын ажил эцсийн шатандаа ороод байна.
Шюн-Ань шинэ бүс нь зөвхөн боловсрол төдийгүй, "хот-баг-олон нийт" гурван түвшний төрийн үйлчилгээний байгууламжийн тогтолцоог бий болгож, олон шатлалтай, бүрэн хамрах хүрээг хамарсан, хүмүүнчлэгдсэн төрийн үйлчилгээний үндсэн сүлжээг бүрдүүлж, олон нийтийн үйлчилгээний төвшинг тасралтгүй дээшлүүлж байна.
- Бид өөрсдийн давуу тал, тусгай мэргэжилдээ тулгуурлан, Шюнь-Ү эмнэлгийн Шюн-Анийн салбар эмнэлгийн төслийн бүтээн байгуулалт ба шинэ дүүрэгт эмнэлгийн үйлчилгээний тогтолцоог бий болгоход хувь нэмрээ оруулах болно гэж Нийслэлийн Анагаах Ухааны Их Сургуулийн Шюнь-Ү эмнэлгийн хариуцлагатан танилцуулав. Энэ нь Бээжин хотоос дэмжлэг үзүүлж буй Шюн-Ань шинэ бүсийн “гурван сургууль, нэг эмнэлэг"-ийн түлхүүр гардуулах төслүүдийн нэг юм. Шюнь-Ү эмнэлгийн Шюн-Ань шинэ бүс дэх эхний шатны үндсэн бүтцийг 2021 оны 07-р сарын сүүлээр дуусгаж, одоогоор гадна тал болон туслах байгууламжийн ажлыг эрчимжүүлж байна.
2021 оноос эхлэн бид Бээжин дэх яам, хороодын харьяан дахь их сургууль, эмнэлэг, төвийн аж ахуйн нэгжийн төв байранд анхаарлаа хандуулж, нийслэлийн бус үүргийг Шюн-Ань шинэ бүсэд үе шаттайгаар, хэсэгчлэн олгохыг дэмжиж байна.
Сүүлийн жилүүдэд Бээжин, Тяньжиний эрүүл мэндийн газраас Шюн-Ань шинэ бүсийн Рүнчэнь дүүрэг, Шюншянь, Аньшинь шяний эрүүл мэндийн салбаруудад ээлж дараалан тусламж үзүүлж байна.
Бээжингийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг Рунчэнь дүүргийн эх нялхсын эмнэлэгт тусламж үзүүлж, эмэгтэйчүүдийн шинэ тасаг барихад туслахаар 7 мэргэжилтэн илгээн ажиллуулав. Бээжингийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар одоо Рүнчэнь дүүргийн эх нялхсын эмнэлгийн эмч нар гурав дахь түвшнээс доош хагалгааг бие даан гүйцэтгэж чадаж байна. 2021 оны эцэс гэхэд Бээжин, Тяньжин ба Хэбэйгийн 65 эмнэлэг нийт 343 мэргэжилтэн илгээж, шинэ дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үзүүллээ.
Эмнэлгийн анхан шатны 15 минутын үйлчилгээний дугуйланг цогцоор нь байгуулж, музей, номын сан, урлагийн галерей, театр зэргийг өндөр стандартад нийцүүлэн байгуулж, нийтийн биеийн тамирын үйлчилгээний ухаалаг тогтолцоог бий болгож, нийгмийн хамгааллын үйлчилгээний тогтолцоог хүртээмжтэй, суурь хамгаалалт, тэгшитгэх, тогтвортой байлгах зорилготой шинэчилнэ. Одоо Шюн-Аньд төрийн үйлчилгээ сул талуудыг нөхөж, чанарыг сайжруулахын тулд гүнзгий ахиц дэвшил гаргаж байна.
Чадавхыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулж, хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
Хаврын эхэн үед ургамал өвс ногоорч, Рунчэн шяний Лилан тосгоны Ди Юнхуа өглөө эрт ажилдаа гарлаа.
Тэр тосгоны ойролцоох "Мянганы үзэсгэлэнт ой"-д ажилладаг. Шюн-Ань шинэ бүс байгуулагдсаны дараа "Мянганы үзэсгэлэнт ой"-г анх Лилан тосгоны ойролцоо байгуулжээ. 2018 оны 04-р сард Ди Юнхуа Хятадын төмөр замын ойролцоох ойжуулалтын төсөлд мод тарин, өдөрт 100 орчим юанийн орлого олдог байсан. Сүүлийн жилүүдэд Хятадын төмөр замын ойжуулалтын төслийн хүрээ нь орон нутгийн 12300 гаруй тариачинд ажил хөдөлмөр олгож, тэдний орлогыг нэмэгдүүлж, нийт 18 сая гаруй юанийн цалин олгосон байна.
Мод тарих нь бас арчлах, хамгаалах шаардлагатай байдаг. Ди Юнхуа ой хамгаалагчийн ажилд шилжсэн байна. Тэр хэлэхдээ "Одоо би гэр орноо манаж цалин авах боломжтой боллоо" гэлээ.
2017 оны 11-р сараас хойш Шюн-Ань шинэ бүсэд нийт 454 мянга гаруй мү /1га=15мү/ талбай ой мод тарьсан бөгөөд жил бүрийн намар, хавар мод тарих ажилд асар их хөдөлмөр шаардагддаг. Ди Юнхуагийн нэгэн адил сүүлийн жилүүдэд Шюн-Ан шинэ бүсийн 70 мянга гаруй хүн ойжуулалтад оролцсон байна.
Зөвхөн ойжуулалт төдийгүй Шюн-Ань шинэ бүсийг барьж байгуулснаар ойр орчмын олон шинэ ажлын байр бий болсон.
Барилгын олон ангиуд байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний шинэ боловсон хүчин шаардлагатай байдаг. 2020 онд Рүнчэнь шяний оршин суугч 34 настай Бао Шүжин Шюн-Ань шинэ бүсийн хот хөдөөгийн удирдлагын үйлчилгээний төвд хамгаалалтын ахлагчаар ажилд орсон байна. Тэрээр Шюн-Ань шинэ бүсийн гурван шяний 17 харуул хамгаалалтын багийг удирдаж байна.
Рүндүн дүүргийн Вандиан нийгэмлэгийн олон нийтийн ажилчид айл бүрийн гэрт нэг нэгээр нь очиж, нүүж шилжиж ирсэн оршин суугчдын хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар, хүсэл мөрөөдөлтэй танилцаж, карт бүрдүүлж, ажлын байр санал болгодог. Онлайн хүсэлт, оффлайн холболтын тусламжтайгаар нийт 5600 орчим ажлын байр хангасан байна.
2020 оноос эхлэн Шюн-Ань шинэ бүс гурван шяний зам хамгаалалт зэрэг ажлыг дэмжих зорилгоор 230 сая юанийн тусгай сан байгуулж, зах зээлээр дамжуулан ажил олоход хэцүү 11 мянган хүнд орлогыг нэмэгдүүлэхэд нь туслах болсон байна. Онлайн болон оффлайн хүн элсүүлэх платформыг хэвийн болгосноор Шюн-Ань шинэ бүс хаврын үйл ажиллагаа, хувийн аж ахуйн нэгжийн ажилд элсүүлэх сар, ажил эрхлэлтийн зөвшилцөх уулзалт зэрэг 80 гаруй элсүүлэх ажлыг дараалан эхлүүлж, 150 мянган хүнийг ажлын байраар хангасан байна. Үүний зэрэгцээ барилга, аялал жуулчлалын үйлчилгээ, ногоон байгууламж зэрэг нэн шаардлагатай байгаа ажлын байрны сургалт зохион байгуулж, төрөл бүрийн мэргэжил олгох сургалтад нийт 168 мянган хүнийг хамруулжээ.
Бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст зориулан Шюн-Ань шинэ бүс нь бизнес эрхлэх сургалт, бизнесийн заавар, санхүүжилтийн үйлчилгээ зэрэг "нэг цэгийн" үйлчилгээг үзүүлдэг.
Рүнчэнь шяний оршин суугч Ли Инчүнь Гуандун мужид хувцасны бизнес эрхэлдэг байжээ. Шюн-Ань шинэ бүс байгуулагдсаны дараа тэрээр тэндээс бизнесийн боломж олж, Гуандунаас Шюн-Аньд буцаж ирээд бизнес эрхэлж, хувцас хунарыг хувийн захиалгаар хийж эхэлжээ.
Энэ оны 03-р сарын дундуур "Шюн-Ань шинэ бүсийн аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийн банк, аж ахуйн нэгжийн тохироо хийх хурал ба аж үйлдвэрийн интернет платформ" хурал болж, Хятадын Хөдөө аж ахуйн банкны Хэбэйн Шюн-Ань салбар банк эхний ээлжийн 100 аж ахуйн нэгжид платформын данс нээлгэж, аж үйлдвэрийн интернет платформ дээр суурилсан анхны онлайн зээлийн олголтыг хэрэгжүүлэв.
Ли Инчунь ч мөн энэ платформоос ашиг хүртсэн нэгэн бөгөөд 3-р сарын сүүлчээр түүний компани платформд бүртгүүлж, 2 сая гаруй юанийн зээл олсон байна.
- Бизнес эрхлэгчдийн бодлогын “ивээл”-ээр бид маш их ашиг хүртэж байна гэж тэрээр ярив.
Шюн-Ань шинэ бүсийн төрийн үйлчилгээний төвийн орлогч дарга Ли Юэбин хэлэхдээ "Одоогийн байдлаар нэг Бизнес Эрхлэлтийн Их Сургууль байгуулагдаж, хөдөлмөр эрхлэлт, аж ахуй эрхлэлтийн инкубацийн 9 бааз бий болж, 660 аж ахуйн нэгжийн төсөл амжилттай инкубацад орж, 1281 хүний ажлын байр бий болсон байна".
- Зээлийн баталгаатай зээлийн загварыг судлах зорилгоор тус банктай стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нийт 25 сая 190 мянган юанийн бизнесийн баталгаатай зээл олгосон гэв.
Ард түмний хотыг ард түмэн байгуулж, ард түмний хот нь ард түмэндээ зориулж босгодог. Шюн-Ань шинэ бүсийн бүтээн байгуулалт нь түүхэн тэвчээр, тууштай ахиц дэвшил, урт хугацааны хүчин чармайлтыг баримтлан зураг төслийг нарийн боловсруулсан түүхэн төсөл юм. Шюн-Ань шинэ бүсийн холбогдох хүмүүс хэлэхдээ "Бид урьдын адил ард түмэн төвтэй байх зарчмыг баримталж, Шюн-Ань шинэ бүсийг өндөр стандарт, чанартай бүтээн байгуулж, ард түмний сайн сайхан амьдралын шинэ хүлээлтийг тасралтгүй биелүүлэх болно" гэлээ.
