Microgravity буюу бичил хүндийн хүчний шинжлэх ухааны туршилтын дагуул буцан ирлээ
2016-04-21 10:35
Microgravity буюу бичил хүндийн хүчний шинжлэх ухааны туршилтын дагуул буцан ирлээ.
Хятад улсын Microgravitу буюу бичил хүндийн хүчний шинжлэх ухааны туршилтын анхны дагуул-"Практик 10" сансар огторгуй дахь 12 хоногийн нислэгээ дуусгаж, энэ сарын 18-ны 16:30-д ӨМӨЗО-ны Дөрвөд хошууны нутаг дахь товлосон газартаа буусан бол бүх үзүүлэлт нь хэвийн байж, амжилтад хүрчээ. Энэ бол Хятад улсын амжилттай туршин хөөргөж, дахин буцаан авч байгаа 24 дэх дагуул төдийгүй, мөн ӨМӨЗО-ны нутагт буцаан авч байгаа анхны дагуул юм. Энэхүү дагуулыг амжилттай буцаан авсан нь Хятад улс дагуулыг буцааж газардуулах техник, тэрчлэн задгай сансрын шинжлэх ухааны судалгаа болон хэрэглээний салбар шинэ алхам хийснийг харуулж байна.


Найруулагч: BYN
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
