solongonews
Хятадын 20 сая юаниас дээш орлоготой машин механизмын аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртөг нэмэгдэв
2026-08-07 11:39
Хятадын 20 сая юаниас дээш орлоготой машин механизмын аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртөг нэмэгдлээ.

Хятадын Машин Үйлдвэрлэлийн Холбооны 8-р сарын 6-нд нийтэлсэн тоо баримтаас харахад, энэ оны эхний хагаст Хятад улсын 20 сая юаниас дээш орлоготой машин механизмын аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувь өссөн байна.

Тоо баримтаас харахад, оны эхний хагаст 20 сая юаниас дээш орлоготой машин механизмын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого 16.1 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.5 хувь өссөн. Түүнчлэн өсөлтийн хурд нь улсын аж үйлдвэрийн дундаж түвшинтэй тэнцэж байна. Машин үйлдвэрлэлийн салбарын нийт импорт, экспортын хэмжээ 692.76 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувь өссөн тоон үзүүлэлт юм.

Үүнээс гадна, машин механизмын үйлдвэрлэлийн шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжил хүчтэй эрч хүч үзүүлж байгаа бөгөөд ухаалаг тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг 16.7 хувь, 3D хэвлэх тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн робот, үйлдвэрлэлийн автомат удирдлагын багаж хэрэгсэл, системийн үйлдвэрлэл тус тус 48.5 хувь , 28.0 хувь , 25.1 хувиар тус тус өссөн байна. Өндөр зэрэглэлийн, ухаалаг үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалан машин механизмын хэрэгслийн салбарын ашиг 89.2 хувь нэмэгдсэн байна.

Зохиогч: ЖҮӨ ЮАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл