Энэ бол даруй түүхэнд алдартай Яань-Аний Үндэстний дээд сургуулийн Бор сууринд дахь дурсгалын ордон болно. Яань-Аний Үндэстний дээд сургууль нь маш олон үндэстний цөөнхийн дарга нарыг хүмүүжүүлэн, үндэстний цөөнхийн даргын дулаан өлгий болж, намын үндэстний төрийн бодлогын бүрдэл, ӨМӨЗО байгуулагдахад баларшгүй гавьяа зүтгэл үзүүлсэн юм.
Манай сурвалжлах багийнхан 4 дүгээр сарын 25-ны өдөр өнгөрсөн түүхийн улбааг мөрдөн Хөххотоос мордон Отогийн өмнөд хошууны Бор сууринд хүрсэн юм. Бид Яань-Аний Үндэстний дээд сургуулийн Бор суурин дахь дурсгалын ордонд хүрэхэд, ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойд зориулан өргөтгөн байгуулах ажилд ажилчид гавшгайлж байлаа. Хүрээн дотор өндөр том шороогоор барьсан хана хөндлөн харагдаж, хананы орой дээ хэдэн бут дэрс ургасан байлаа. Дурсгалын ордны арын хүрээнд Яань-Аний Үндэстний дээд сургуулийн багш сурагчдын тарьж ургуулсан нэгэн хөгшин хайлаас сүглийж, зуу гаруй жилийн салхи бороог элээсэн гэнэ. Хуучин юм ул болдгийн жамаар тухайн үеийн Яань-Аний Үндэстний дээд сургуулиас үлдэж хоцорсон юм даанч цөөн, мэдэж ойлгох хүн ч ховор. Бид Отогийн өмнөд хошууны Намын хорооны ухуулах хэлтсийн хүмүүсийн тусламжтайгаар эрж сурсаар байгаад Отогийн өмнөд хошууны утга урлагийнхны холбооны тэргүүлэгч бөгөөд орон нутгийн намын түүхийн судалгааны мэргэжилтэн өндөр биетэй туранхай Юй Гүөчантай уулзаж, Бор суурин дахь Яань-Аний Үндэстний дээд сургуулийн түүхийг мөрдөн сурвалжиллаа.
Яань-Аний Үндэстний дээд сургууль бол 1941 оны 9 дүгээр сард Яань-Аньд байгуулагдсан, Японыг эсэргүүцэх дайны үед ХКН-ын үүсгэн байгуулсан тусгай үндэстний цөөнхийн даргыг хүмүүжүүлэх ууган дээд зэргийн сургууль болно. 1943 онд Яань-Аний Үндэстний дээд сургуулийг бусад хэдэн дээд сургуультай хамт Яань-Ань Их Сургуультай нэгтгэн, 1944 оны 4 дүгээр сард дахин Яань-Ань Их Сургуулиас салган Дин Бияньд нүүлгэсэн байна. 1945 оны 3 дугаар сард Японыг эсэргүүцэх дайны бүх талын ялалтыг угтахын төлөө ялангуяа Өвөр Монголын үндэстний ажил ба хувьсгалын байдлын өрнүүн хөгжилд зохицуулан, монгол үндэстний даргыг хүмүүжүүлэхийн тулд, ХКН-ын төв хорооны баруун хойдын товчоо Яань-Аний Үндэстний дээд сургуулийг Дин Бияниас тухайн үеийн Их Зуу аймгийн Бор сууринд нүүлгэхээр тогтжээ. Ийнхүү Яань-Аний Үндэстний дээд сургууль нь Бор сууринд хөл тогтжээ. 1947 оны 3 дугаар сард бүх талын дотоодын дайн ширүүсэхийг дагаад, Бор суурингийн эргэн тойрны байдал их муудаж, Үндэстний дээд сургууль ч маш хэцүү байдалд оржээ. Түүхэн дээр энэ үеийн Яань-Аний Үндэстний дээд сургуулийг бас “Бор суурингийн Үндэстний дээд сургууль гэдэг билээ.
Яань-Аний Үндэстний дээд сургууль Бор сууринд нүүж ирсэн мэдээ Ордос нутгаар тархан, Яань-Аний Үндэстний дээд сургууль нь ХКН, наймдугаар замын цэргээс үндэстний цөөнхийн даргыг хүмүүжүүлэх тусгай том сургууль байв. Сургалтын төлбөргүй, өөрөө хоол хүнс бэлтгэхгүй, ор дэвсгэр, хувцас хунар сургуулиас өгдөг бөгөөд бүх үндэстний сурагчид эрх тэгш бөгөөд өдөр бүр соёл мэдлэг, хувьсгалын ёс журмыг суралцахыг сонсоод, маш олон залуучууд энд суралцах хүсэлтэй болсон байжээ.
Тус сургууль сүүлд нь шинээр сурагч элсүүлсний дотор ихэнх нь Отог хошуу, Үүшин хошууны мал аж ахуй тариалангийн орон буюу Шаньшигийн Дин Биянь, Жин Биянь хоёр шяниас ирсэн сурагч байсан бөгөөд нийт 5 ангийн 200 гаруй сурагч байжээ. Бор суурин дахь Яань-Аний Үндэстний дээд сургууль 1945 оны 4 дүгээр сарын сүүлээр хэвийн заах арга сургалтаа эхлүүлэн туйлын хатуу бэрх нөхцөл дор сурагчид суралцан ажиллаж хөдөлмөрлөн, Марксын үзлийн гүн ухаан, намын бүх төрлийн чиглэл төрийн бодлого, монгол хэл бичиг, тоо бодлого цаашлаад жагсах, харвах, зэвсэг хэрэглэх зэргийг суралцсан байна. Хятад улсын дотоодын дайн эхэлсний дараа Бор суурин дахь Яань-Аний Үндэстний дээд сургууль хүнд байдлыг аргацаахын тулд цэргийн явдлын хичээл нээжээ. 1946 оны 10 дугаар сарын эхээр Шаньши, Гансү, Ниншагийн хязгаар орныг хамгаалахын тулд Бор суурин дахь Яань-Аний Үндэстний дээд сургуулийн хэсэг сурагчдыг Үүшин хошууны Халиут сүмд томилон байлдуулж, тэднийг хувьсгалт тэмцлийн дунд давтан боловсруулжээ. 11 дүгээр сарын сүүлээр Үндэстний дээд сургуулийн хэсэг сурагчид цэрэг анги ба үндэстний оронд хүрч нууц ажил хийж, зарим нь цэрэгт ороод, тухайн үеийн хувьсгал, эдийн засаг нийгмийн хөгжилд маш их гавьяа зүтгэл үзүүлсэн байлаа.
Отогийн өмнөд хошууны утга урлагийнхны холбооны тэргүүлэгч Юй Гүөчянь биднийг дагуулан Яань-Аний Үндэстний дээд сургуулийн Бор суурин дахь дурсгалын ордны өмнөх талбайд босгосон Отогийн өмнөд хошууны хувьсгалын боловсрол хүмүүжлийн суурингийн төлөвлөгөө бүтээн байгуулалтын байдлыг танилцуулсан самбарыг зааж ийнхүү танилцууллаа.
- Хувьсгалын түүхийг уламжлан залгамжилж, ахмад үеийн хувьсгалчдын эрхэм дээд зориг санааг уламжлан бадруулахын төлөө ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолиний 2016 оны 9 дүгээр сард Яань-Аний Үндэстний дээд сургуулийн Бор суурин дахь дурсгалын ордныг шинжлэн шалгах үеийн чухал зааврын зориг санаа ёсоор Отогийн өмнөд хошуу өвөрмөц онцгой хувьсгалын соёлын нөөцдөө суурилан Хятад улсын чанартай үндэстний даргын боловсрол хүмүүжлийн суурин ба баруун орны тэргүүн зэрэглэлийн намч чанарын боловсрол хүмүүжлийн сууринг бүтээн байгуулах байр тогтоолтын эргэн тойронд “1+6” хувьсгалын боловсрол хүмүүжлийн суурингийн бүтээн байрлуулалтыг анхны алхмыг бүрдүүлж, ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн баярт бэлэг барих юм.
“1” нь Яань-Аний Үндэстний дээд сургуулийн Бор суурин дахь дурсгалын ордон ба яг бүртгүүлэн байгуулж байгаа Бор суурингийн даргын дээд сургуулиар (түр тогтоосон нэр) төв болгон, даргын боловсрол хүмүүжлийг төвлөрүүлэн өрнүүлнэ. “6” нь Бор суурингийн даргын дээд сургуулийн 6-н тухайн талбай заах арга сургалтын цэгийг зааж байна. Тахилтын хувьсгалын суурины үзэсгэлэнгийн ордон, Ван Жэний худгийн буурийн дурсгалын хүрээлэн, Ишийн нууц зам харилцааны өртөөний үзэсгэлэнгийн ордон, Ян Цао Хань Чүньны мал аж ахуйн талбайн үзэсгэлэнгийн ордон, Ма Лян Чэн Гү Шөү Шаньны үрэгдсэн баатрын дурсгалын бунхны газар, Ди Шао Гүөгийн дайны талбайн дурсгалын хүрээлэн зэрэг 6 хувьсгалын боловсрол хүмүүжлийн суурин (зөвшөөрөл хүлээсэн) болно.
70 жилийн тэртээх хувьсгалт тэмцлийн он сард Бор суурин дахь Яань-Аний Үндэстний дээд сургууль маш олон үндэстний цөөнхийн даргыг хүмүүжүүлсэн бол одоо мөн л Отогийн өмнөд хошууны өргөн олон намын гишүүн даргыг хүмүүжүүлэх чухал суурин болсоор байна.
- Бид өдрөөс өдөр нэмэгдэж байгаа намын гишүүн даргыг боловсруулах хэрэгцээг хангахын тулд манай хошууны хувьсгалын өв үлдэгдэл олон, хувьсгалын эх баялаг элбэг дэлбэг давуу талаа харуулан, хувьсгалын гол сэдвийг товойлгохыг чухалчлан, хувьсгалын хичээлийн танхимыг цогцлох, хувьсгалын ойлголт өрнүүлэх, хувьсгалын ажиллагаа зохион байгуулах, хувьсгалын өнгөрснийг сонсох, малчин тариачидтай хамт хооллож, хамт хоноглон, хамт хөдөлмөрлөх зэрэг ажиллагаагаар барьц болгон, боловсрол, оролцоо, биечлэн ойлгохыг нэг цогцжуулсан "Хувьсгалын хичээлийн танхим + тухайн талбайд заа сургах + хамт хооллож хамт хоноглож, хамт хөдөлмөрлөх ойлголт"-ын дасгал боловсролын загварыг бүтээлчээр бүтээлээ. Бид одоо болтол гол сэдэвт дасгал боловсролын анги 20 хугацаа эрхэлж, 2751 хүнд боловсрол хүртээж, Ордос хотын цорын ганц гаднын боловсролын ангийг хариуцан хийх хошууны шатны зэрэглэлийн намын сургууль болсон гэж Отогийн өмнөд хошууны Намын хорооны намын сургуулийн байнгын дэд захирал Лю Тяньцай танилцуулав.
- Бор суурин Отогийн өмнөд хошууны баруун өмнө хэсэгт Өвөр Монгол, Шаньши, Ниншиягийн уулзарт байрлаж, 2418 хавтгай дөрвөлжин километр талбайтай, 24448 хүн амтай, 8415 өрхтэй, 38 акр услалтын тариан талбайтай, 750 мянган малтай, өнгөрсөн жил малчин тариачны хүн дунджийн цэвэр орлого 16650 юаньд хүрчээ. Бор сууринд Яань-Аний Үндэстний дээд сургуулийн Бор суурин дахь дурсгалын ордон, Ван Жэньний худаг зэрэг элбэг дэлбэг соёл аялал жуулчлалын эх баялагтай. Манай суурин 2017 онд улаан тугийг мандуулж, соёлын төрөл тэмдгийг үүдэж, эклогийн замаар замнан, онцлогтой сууринг байгуулах ажлын ёсоор ‘1 +6’-гийн хувьсгалын хүмүүжлийн сууринг байгуулан, Ван Жэньний худаг, Ди Шао Гүөгийн дайны талбай зэрэг хувьсгалын аялал жуулчлалын нөөцдөө түшиглэн, хувьсгалын онцлогтой сууринг цогцлон, тариачин өрхийн аялал жуулчлал, малчин өрхийн аялал жуулчлалыг илүү их хөгжүүлэн, хэдэн шилдэг аялал жуулчлалын зам шугамыг цогцлон, Шаньши, Ниншия, Ордосын аялал жуулчлалын үзэсгэлэнт оронд уусган оруулж, Бор суурингийн эргэн тойрны газар орны хувьсгалын онцлогтой бяцхан суурин болгон цогцлон байгуулна гэж Бор суурингийн дэд дарга Хү Биньшань ярив.
Өнөөдөр бадрангуй Тангийн үеийн Еөжүү хотын буурь, Яань-Аний Үндэстний дээд сургуулийн хуучин буурь Бор суурингийн өрцөнд нам жим хэвтэж, тэдгээр өнгөрөн отсон түүхийн сүр далайцтай үлгэр түүхийг аясын салхинд хүүрнэхэд, шинэ цагийн Бор суурин маань хөгжил дэвшлийн шинэ амжилтаараа ирээдүйгээ угтана.
