
Ли Кэчян "Эрүүл мэнд бол хүн төрөлхтний бүх талын хөгжил, амьдрал аз жаргалтай байхын үндэс суурь, мөн улс орны цэцэглэн хөгжих, нийгэм соёл иргэншил, хөгжил дэвшлийн чухал билэг тэмдэг юм. Хурал нь "Тогтвортой хөгжлийн явцад дахь эрүүл мэндийг дэмжих" уриан дор болж, олон улсын хамтын нийгэмлэгийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилтыг биелүүлэхэд чухал үр нөлөө үзүүлэх болно. Орнууд бодлогын яриа хэлцлээ эрчимжүүлж, эрүүл тогтвортой хамтын ажиллагааны индэр байгуулан, хөгжиж буй орнуудын оролцох төлөөлөл болон үг хэлэх эрхийг дээшлүүлэхийг хүсэж байна. Тэрчлэн багтаамжтай харилцаа холбоог дэмжиж, дэлхийн олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх хяналтын систем байгуулж, олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэргийг зохицуулах чадавхаа цаашид дээшлүүлэх ёстой юм" гэж онцолжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хуралд баярын захидал ирүүлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Маргарет Чан зэрэг олон улсын байгууллагын хариуцлагатнууд болон 120 гаруй улс орны эрүүл мэндийн сайд, хотын дарга нарын төлөөлөл зэрэг 1200 гаруй төлөөлөгчид хуралд оролцжээ.
