solongonews
Энэтхэгт галт тэрэгний томоохон осол гарлаа
2016-11-21 12:42
Энэтхэгт галт тэрэг сүйрч, амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна.

Энэтхэгт өнгөрсөн ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ний үүрээр галт тэрэгний осол болсны улмаас  90 гаруй хүн амь үрэгдэж, бэртэж гэмтсэн хүний тоо 150-иас даваад байна гэж Энэтхэгийн телевизийн NDTV сувгаар ингэж мэдээлжээ.

Канпур хотын хавьд галт тэрэгний 14 вагон зам төмрөөсөө гарсан байна. Аврах ажил үргэлжилж, хүнд техник, түүний дотор автокран хэрэглэж байгаа ажээ. Амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн хүний тоо бас нэмэгдэж болохоос эрх баригчид болгоомжилж байна.

Хүмүүс унтаж байсан, орон нутгийн цагаар үүрийн гурван цагт осол болжээ.

Энэтхэгт төмөр замын осол байнга гардаг бөгөөд олонхи нь хүний алдаа юмуу хуучирсан техник гацсанаас болдог байна. Харин саяны осол юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна.

 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл