Макаогийн хөнгөн метроны шугам ашиглалтад оров
2019-12-11 10:54
Макаогийн хөнгөн метроны шугам ашиглалтад орлоо.
Макао эх орондоо нэгдсэний 20 жилийн ойд зориулалттай Макаогийн хот доторх анхны хөнгөн метроны Данзай шугам 12-р сарын 10-ны өдөр ашиглалтад орсон байна.

Макаогийн хот доторх анхны хөнгөн метроны Данзай шугам ашиглалтад орох нээлтийн арга хэмжээнд УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дэд дарга Хэ Хөүхуа, Макаогийн онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-Ань, онцгой бүсийн захиргааны тээврийн газрын дарга Лүө Ливэнь нар оролцсон байна.

Данзай шугамын нийт урт нь 9.3 км,11 станцтай бөгөөд Даньзай арлын иргэдийн орон сууцны хороолол, хуучин хот, аялал жуулчлалын газруудаар аялдаг байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
