АНУ-ын Махны холбооны дэд ерөнхийлөгчтэй уулзалт зохион байгуулна
2016-04-15 15:20
МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих ажлын хүрээнд АНУ-ын Махны холбооны дэд ерөнхийлөгч Вилиам Вестмэн (Билл), мах махан бүтээгдэхүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч БНХАУ-д салбар дахь төлөөлөгч Жон Лонг нартай уулзалт зохион байгуулна.

Энэхүү уулзалтад мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экпортлогч аж ахуйн нэгжүүд оролцох юм. Тус уулзалт нь энэ дөрөвдүгээр сарын 19-ний өдөр 10:00 цагт МҮХАҮТ-ын болох бөгөөд хамтарч ажиллах сонирхолтой энэ чиглэлийн аж ахуйн нэгж, иргэдийн оролцох эрх нь нээлттэй юм байна.
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
