
Тун саяхан гаргасан дэлхийн супер компьютерийн топ 500-гийн жагсаалтанд Дундадын Батлан Хамгаалах Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн зохион бүтээсэн "Тяньхэ 2" супер компьютер секунд бүрд 33.86 мянган триллион удаа тооцоолон бодох хурдаар дөрөв дэх удаагаа тэргүүлжээ. Тэгвэл Америкийн эрчим хүчний яам 300 сая ам.долларын хөрөнгө оруулж, тооцоолон бодох хурд нь "Тяньхэ 2"-оос 3-5 дахин болох боломжтой хоёр супер компьютер зохион бүтээнэ гэдгээ саяхан мэдэгдэв. Супер компьютер үнэндээ манай өдөр тутамын амьдралд ойрхон байдаг.
"Тяньхэ 2" супер компьютерын хурдыг бодитоор тооцоолон бодох хурд нь нэг цагт 1 тэрбум 300 сая хүн тооны машинаар 1000 жил бодсонтой тэнцэнэ. Үүнийг ашиглах талаар зурж төлөвлөсөн судлаач Хү Чинфэн хэлэхдээ: -C919 нисэх онгоцны тоо системийг нарийн тооцоолж, дэлхийд анх удаа оновчтой тоог загварчлан гаргаж, дотоодод зохион бүтээж үйлдвэрлэх том нисэх онгоцонд чухал тоо баримтыг олгожээ. Дундадын Шинжлэх Ухааны Академийн Шанхайн эм бэлдмэлийн судалгааны газар үүнийг ашиглан 600 гаруй эмийг биеийн дотор гадна шалган туршиж үнэлгээ өгч, хорт хавдар, элэгний өвчин зэрэг том өвчин эмгэгийг эмчлэхэд шинэ эмээр хангажээ. Хамгийн гол нь Америк, Герман зэрэг олон улстай хамтран ажиллаж байгаа явдал юм.

Супер компьютер маш өргөн хэрэглээтэй, хүн төрөлхтөнд маш их боломж олгож байгаа учраас олон орон өөрийн супер компьютерээ хөгжүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа юм. Дэлхийн топ 500 супер компютерийн жагсаалтыг нийтлэхээс өмнө, бодох хурдаараа дэлхийд 2-рт жагсаж байгаа Америк "Шүрэн" хөтөлбөрийг нийтэлж, 325 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх замаар хоёр супер компютер үйлдвэрлэх ба түүний бодох хурд нь "Тянь Хэ-2"-оос 3-5 дахин их болох юм гэж мэдэгджээ. Супер компютерийн хөгжлийн салбарт Америк, Дундад хоёр ширүүн өрсөлдөж байгаа юм.
Шү Гуан хэмээгч мэргэжлийн өндөр үзүүлэлттэй компьютерийг Дундадын батлан хамгаалал, геологи, газрын тосны хайгуул зэрэг салбарт хэрэглэхээр барахгүй нийгмийн олон талт амьдралд өргөнөөр ашиглаж байна. Өдөр бүрийн цаг агаарын урьдчилсан мэдээ, авто машны зураг төслийн явц дахь мөргөлдөх зэрэг аюулгүйн хэмжилт туршилтын үйлдлүүдийг супер компютерийг өргөн ашигладаг.
Бээжингийн зуны олимпын наадмын нээлтийн ёслолд, Дундадын уул усны эвхмэл зураг аажмаар дэлгэгдэж байсныг та санаж байна уу? Шү Гуан компаний ерөнхий захирлын орлогч ноён Ша Чао Чюнь танилцуулахдаа үүнд өндөр үзүүлэлттэй компютерийн "Супер" бодлогын хувь нэмэр агуулагдаж байгаа юм гэжээ.

Өдгөө том ДАТА, үүлэн тооцоо зэрэг интернет сүлжээний техникийн хөгжил, супер компьютерийн хэрэглээ газар авч байна. Дундадын НШУА-ын компьютер техникийн судалгааны газрын өндөр хүчин чадалтай компьютерийн судалгааны төвийн орлогч дарга Хүө Жиган Дундадын супер компьютерийн хэтийн төлөв өөдрөг байна. Тэрээр хэлэхдээ: -Өндөр хүчин чадалтай компьютер Дундадын хөгжлийн ирээдүйд маш өөдрөг сэтгэдэл төрүүлж байна. Ялангуяа "Тянь Хэ 2" ТОП500-д дахин 1-р байр эзэллээ, би үүнд маш их баярлаж байна. Супер компьютерийг хөгжүүлэх асуудлын тухай бид Тянь Хэ, Шү Гуан, Шэньвэй зэрэг системийн хөгжлөөр дамжуулан Дундадын өндөр хүчин чадалтай компьютер, аль эсвэл мэдээлэлжүүлэлтийн техникийн түвшнийг бүх талаар дээшлүүлж болох юм гэжээ.
Том оврын нисэх онгоц үйлдвэрлэхэд тоо бүртгэл олгох, газар хөдлөлтийн судалгаанд тоо бүртгэл олгох, цаг уурын мэдээлэл, юм худалдан авахад супер компьютер нь бидний өдөр тутамын хэрэглээнд бүх талаар үйлчлэх болно. Ингэснээр шинжлэх ухаанчаар амьдралаа эрс сайжруулж болох юм гэжээ.
/Эх сурвалжийг http://mongol.cri.cn /
