solongonews
Эрдэмтэн Боржгин Гэрэлтийн монгол түмэндээ өргөсөн нандин бэлэг
2017-08-28 10:25
Хөвөөт шар хошууны Шинэбулаг суурингийн мэдээллийн төвд 8 дугаар сарын 12-ны өдөр аялгуу дууны эгшиг хангинаж, ард олны алга таших дуу байн байн цуурайтна. Энд эрдэмтэн Боржгин Гэрэлтийн эх нутагтаа байгуулсан Өвөр Монголын Өөртөө Засах Орны мал аж ахуйн орны шинэчлэн бүтээх хүрээлэнгийн өрх сөхөх ёслол, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах хурал болж байсан нь энэ байжээ.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны мал аж ахуйн орны шинэчлэн бүтээх хүрээлэнгийн үйлдвэр болох Хөвөөт шар хошууны Мэнд шинжилгээ, арилжаа худалдааны компани нь судлан шинжлэх, үйлдвэрлэх, худалдаалах нэг цогц аж ахуй юм. Шинжилгээ судалгааны үр дүнгээ үндсэн шатны малчин тариачны үүдний өмнө дэлгэрүүлж, илүү олон хүнийг шинжлэх ухааныг бишич, шинжлэх ухаанч амьдралын жам хуулиар өөрийгөө эзэмшүүлэх үзэл сурталтай болгоход жолоо болж, өсөж төрсөн өлгий нутгийнхаа монгол залуучуудад ажил хөдөлмөр олгох нөхцөл боломжийг бүрдүүлэн, эх нутгийнхаа халуун хөрсөн дээр эзэн хүний хариуцлагат дүрээр үйл цогцлоох эзэн нь болж, “шинжилгээ судалгааны шинэ санаанд суурилан, мал аж ахуйн үйлдвэрлэлээ хөгжүүлж, шинжилгээ судалгааны мэргэжилтэнг хүмүүжүүлэн, шинийг санаачилж үйл бүтээж байгаа залуучуудаа урамшуулан зоригжуулах”-аар гол зорилго болгосон байдаг.

Химийн ухааны эрдэмтэн, Япон улсын Токио их сургуульд доктор цол хүртсэн, монгол үндэстний алдарт шинжлэх ухаанчдын нэг болох Өвөр Монголын Их Сургуулийн монгол эм, химийн судалгааны газрын докторантын удирдагч багш, ӨМӨЗО-ны анхны “Тал нутгийн чадвартан” болон “Тал нутгийн чадвартны шинийг санаачилж үйл бүтээх баг хамт олон”-ыг удирдагч Боржгин Гэрэлтийн нутаг орондоо хандаж хийж байгаа энэхүү үйлсийг дэмжсээр 2 жилийн бэлтгэл ажлаар Хөвөөт шар хошууны Мэнд шинжилгээ, арилжаа худалдааны компанийг байгуулж, үйл ажиллагаагаа явуулсан нь энэ жилийн эхээр болсон юм. Одоо түүний энэхүү компанид их сургууль буюу ахлах сургуулиа дүүргэсэн нутаг орны монгол залуучуудаар голлосон 40 шахам хүн ажиллаж байна.

Эрдэмтэн Боржгин Гэрэлт хэдийгээр улсын дотоод гадаадаар олон жил эрдэм соёлын мөр хөөж, орны төв Хөххотод ажил албатай яваа монгол эм эмнэлгийн өвчин анагаах гайхамшигт ид шидийг дэлхий нийтэд танилцуулахад судалгаа шинжилгээний үлэмж их нөлөө үзүүлсэн шинжлэх ухаанч болсон ч өр зүрхний халуун хайраа үндсэн шатны малчин түмэнтэйгээ хуваалцахыг бодон, мал аж ахуйн орны байдлыг алганы зураас шиг ойлгож мэддэгээр хурц ширүүн зах зээлийн өрсөлдөөний өмнө малчдын үйлдвэрлэл амьдралын тулгамдсан байдалд чиглүүлж, малчдынхаа хүүхэд залуучуудыг жолоодон, нутагтаа тогтворжсон үйл эрхлэхэд өөрийн хувь нэмрээ үзүүлэх үүднээс сүүлийн жилээс судалгаа шинжилгээний үр дүнгээ үндсэн шатанд хандуулан, хоёр чиглэлээр ажиллах болсон байна. Боржгин Гэрэлт мал аж ахуйн орны зарим газрын усан дахь флорын агуулагдац их, малчид урт хугацаагаар флорын агуулагдац ихтэй Хөх цай(хэвийн цай)уудгаас болж шүд шарлах, өвгөрч хөгшрөхийн үед ихэнх хүний сийрэгжих, үе мөчний өвчтэй болдгийг мэддэг тул цусны өөх тосыг ялгаруулан бууруулж, цусыг шингэрүүлж, зүрх тархины судасны нарийсал түгжрэлээс сэргийлэхэд онцгой үйлдэлтэй бөгөөд элэг өөхлөхөөс сэргийлэн, мөн цусны даралтыг бууруулах үйлдэл чадалтай эрүүлжих идээ ундааны төрөлд харьяалагдах амттай ашигтай—Мэнд цайг судлан бүтээж, улсын тусгай ашгийн баталгааны зөвшөөрлөөр энэ жилийн эхээр Хөххот дахь Алтан хүрд компаниар дамжуулан зах зээлд борлуулсан суурин дээр сүүлийн үед бас нэгэн шинэ бүтээгдэхүүн болох Ханд цайг зах зээлд гаргалаа. Шинээр судлан бүтээсэн Ханд цай нь улсын стандартад нийцсэн, сайн чанарын навчаар үйлдвэрлэсэн болохоор флорын агуулагдац бага, нэг том уутан дотор хэдэн арваар жижиглэн ууталснаар чанахад амар хялбар уухад зөөлөн, элдэв төрлийн гашуун амт үнэргүй тул хэрэглэгчдийн таалалд хүрч, хэрэгцээ үйлдлээрээ хэвийн цайнаас давсан байна.

Гэрэлт гуай: - Монголчууд хаягдмал навчаар үйлдвэрлэсэн, флорын агуулагдац ихтэй хэвийн цайг ууж ирсэн урт хугацааны түүхтэй билээ. Би энэхүү түүхийг эцэслүүлэхийн төлөө ийм нэг цайг үйлдвэрлэн, компанийн нөхдөө дагуулан чармайж ирлээ гэж ярьсан нь хэнд ч ямар нэгэн ойлголт өгөх нь лавтай билээ.

Тус хүрээлэн байгуулагдсаныг баярлан бэлэгшээж, Хөвөөт шар хошууны орлогч дарга Отгонбаатар хошуу нутгийн малчин түмнээ төлөөлж, малчдын хүүхдүүдийг хэдэн арваар ажлын байраар хангаж, нийгэм нийтэд нэмэр хандиваа өргөж яваа Боржгин Гэрэлт багшид гүн талархаж, монгол хүний ерөөл бэлгэ шингэсэн цагаан агт бэлэглэв. Шинэчлэн бүтээх хүрээлэнгийн өрх сөхөх ёслол, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах хуралд Хөвөөт шар хошууны Нам засгийн удирдлага, ахмад дарга удирдлагууд, багш сурагч, малчин зэрэг нийгмийн бүх салбарын 400 гаруй хүн оролцов. Урилга хүлээн авч ирсэн Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн профессор, доктор, докторантын жолоодогч Суухан Гэрэлт эрдэмтэн Боржгин Гэрэлтийн ажлын амжилтад баяр хүргэж, малчдын хүүхдүүдэд нутаг орондоо үйл босгох эзэн болохыг зоригжуулан ерөөн бэлгэдсэн байна. Мэнд цай, Ханд цай болон гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүн судлан бүтээсэн гол зорилгоо тайлбарлан ярьж, нэг хэсэг хүмүүст Ханд цайгаа бэлэглэн, шилдэг чанарын сайн цай ууж, бие махбодын эрүүл мэндийг батлахад сануулга дэвшүүлсэн байна.

Мөн Монгол Улсын дуучид болон Хөвөөт шар хошууны Улаанмөчирийн уран бүтээлчид ая дуугаа өргөн барьж энэхүү үйл ажиллагаанд хөөр баяр нэмж, хуран цугласан хүн ардаа баярлуулснаас гадна бэлэг өгөхөөс биш, бэлэг авч хураагаагүйгээрээ тус үйл ажиллагаа бас онцлог болж, амнаас ам дамжих сайхан яриа болсон байна. 

Зохиогч: Даланбаяр
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл