solongonews
Сөнид баруун хошууны найрал дууны анхдугаар наадам болов
2019-07-26 20:50
Сөнид баруун хошууны найрал дууны анхдугаар наадам боллоо.

Сөнид баруун хошууны Улаанмөчирийн урлагийн наадмын нэг болох Сөнид баруун хошууны тал нутгийн найрал дууны анхдугаар наадам 07-р сарын 24-ний өдөр Сөнид баруун хошууны Кино жүжгийн ордонд болов. Сөнидийн найрал дууны анги, Хятад улс дахь олон улсын агаар аяллын компанийн найрал дууны анги, Сөнид баруун хошууны багачуудын найрал дууны анги зэрэг найрал дууны ангиуд наадамд оролцжээ.

Сөнид баруун хошууны Улаанмөчир 1957 онд байгуулагдсан бол энэ хугацаанд 2400 гаруй урлагийн бүтээлийг зохион бүтээж, “Хятад улсын хос үйлчилгээний тэргүүний Улаанмөчир” зэрэг яруу алдрыг хүртжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа монгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл