Түүний танилцуулснаар, Бээжин хотын агаар ерөнхийдөө сайжирч буй хэдий ч иргэдийн хүссэнд хүрэхгүй байна. Энэ онд Бээжингийн гол хэрэгжүүлэх арга хэмжээнд нүүрсний ашиглалтыг 3 сая тонноор багасгах, утаа ихтэй авто машиныг цэгцлэх, аж үйлдвэрүүдийн бохирдол ялгаруулахыг багасгах зэрэг багтаж байна. Энэ онд байнгын үйлдвэрлэлийн бохирдолтой 500 аж ахуйн нэгжийг хаана гэжээ.

Бээжин хот үйлдвэрлэлийн орон зайн цар хүрээг багасгаж, оршин суугчдын байр, иж бүрэн төхөөрөмжийн газар шорооны харьцлыг нэмэгдүүлж, ногоон экологийн орон зайг өргөтгөнө. Хот хөдөөгийн бүтээн байгуулалтын хувьд төлөвлөлт нэгдлийг эрчимжүүлж, хот, газар шорооны төлөвлөлтийн нэгдлийг биелүүлнэ.
