Үндэсний татварын ажлын бага хурал 17-ны өдөр Бээжинд болов. 2023 онд татварын салбарт ямар гол зорилтуудыг хэрэгжүүлэх вэ. Шинэ аяндаа татварын шинэчлэлийг цаашид хэрхэн ахиулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий байдалд илүү сайн үйлчлэх вэ. Татварын ерөнхий газрын дарга Ван Жюнь хэлэхдээ “2023 онд татварын алба хууль тогтоомжийн дагуу татварын орлогыг үргэлжлүүлэн зохион байгуулж, улс орны хөгжлийн санхүүгийн бат суурийг үр ашигтай бүрдүүлэх ёстой” гэв.
Мөн тэрээр “Төрөл бүрийн бүс нутагт төсвийн зорилтыг оновчтой тодорхойлох ажлыг идэвхтэй дэмжиж, хууль тогтоомжийн дагуу орлогыг зохион байгуулах ажлыг шинжлэх ухаанчаар зохицуулах шаардлагатай байна. Дүгнэлтээ тууштай барьж, орлогын хэвийн хяналт, шинжилгээг үргэлжлүүлэн чангатган, байгууллагын орлогын сахилга батыг зөрчсөн, "хэт их татвар, төлбөр" хурааж байгаа бүх үйлдлийг хатуу шалгана. Татвар, хураамжийн үйлчилгээний шинэ тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ялгаваргүй үйлчилгээнээс боловсронгуй, ухаалаг, хувь хүний онцлогт тохирсон үйлчилгээ рүү шилжих шаардлагатай байна. Мөн татварын шинэ хяналтын тогтолцоог бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, "тасалбараар татварын удирдлага"-аас "тоогоор татварын засаглал" руу ангилсан, нарийн хяналт тавихад ахиц дэвшил гаргах шаардлагатай байна” гэв.
Нийгмийн даатгалын шимтгэл, татварын бус орлогын талаар сайн ажилласан тухайд Ван Жүн хэлэхдээ “Нийгмийн даатгалын шимтгэлийн болон бусад даатгалын шимтгэлийн мэргэжлийн төвшин, стандартчиллыг тууштай сайжруулахын тулд бүх шатны салбар хоорондын зохицуулалтын механизмыг бүрэн ашиглах ёстой. Олон улсын татварын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь өндөр түвшний нээлттэй байдалд үйлчлэх чухал хэсэг юм. "Бүс ба зам"-ын татвар хураах, удирдах хамтын ажиллагааны механизмыг цаашид гүнзгийрүүлж, олон улсын татварын дүрмийг боловсруулахад гүнзгий оролцох хэрэгтэй. Хятад улсын татварын гэрээний сүлжээг үргэлжлүүлэн өргөжүүлж, хэд хэдэн улсын (бүс нутгийн) хөрөнгө оруулалтын татварын удирдамжийг оновчтой болгож, аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан хөрөнгө оруулалт, худалдаанд илүү их дэмжлэг үзүүлэхийн тулд хил дамнасан татвартай холбоотой маргааны асуудлаар урьдчилан үнийн зохицуулалт, харилцан зөвшилцлийг нэмэгдүүлнэ” гэжээ.
