Худалдааны яамнаас 17-нд гаргасан мэдээллээр энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл Хятад улсад ашиглагдаж буй гадаадын хөрөнгийн бодит хэмжээ 499.46 тэрбум юань байсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 2.2 хувиар өссөн үзүүлэлт болсон бөгөөд энэ нь 73.5 тэрбум ам.доллартой тэнцэх болно.
Салбарын талаас нь авч үзвэл үйлдвэрлэлийн салбарт ашиглагдаж буй гадаадын хөрөнгийн бодит хэмжээ 130.05 тэрбум юань байсан нь 4.1 хувь өссөн үзүүлэлт юм. Өндөр технологийн үйлдвэрүүдэд гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ 12.8 хувь өссөн бөгөөд үүнээс өндөр технологийн үйлдвэрлэл 37.1 хувь, өндөр технологийн үйлчилгээ 6 хувь нэмэгдсэн байна.
Гарал үүслийн хувьд Франц, Их Британи, Япон, Өмнөд Солонгосын Хятадад хийсэн бодит хөрөнгө оруулалт 567.3 хувь, 323.7 хувь, 68.1 хувь, 30.7 хувь тус тус нэмэгдсэн байна.
