solongonews
Хятадын уламжлалт лаан будгийн аргыг дэлгэрүүлэгч бүсгүй
2018-05-03 10:13
Жан И-Пин энэ жил 25 нас хүрч буй бүсгүй.

Тэрээр Мияо үндэстнийхээ лаагаар будах арга мэргэжлийг уламжлан ажил хэрэг болгох мөрөөдөл өвөрлөсөөр иржээ. “Лаагаар будах нутаг” хэмээх сайхан алдартай Хятадын Гүйжүө мужийн Дань Жай шяний охин. Уран ээжийнхээ өвлөсөн лаагаар будах арга мэргэжлээ олон хүнд өвлүүлэн залгамжлуулах, олон хүнд таниулах үүднээс нутгаасаа хол явж ажиллаж байсан сонголтыг орхин 2014 онд нутагтаа буцан ирж, лаагаар будах хоршоо байгуулж ажлаа эхлүүлжээ. 2016 онд тэрээр шянийхаа соёлын байгууллагын дэмжлэгээр лаагаар будах компани байгуулж, “компани + хоршоо + гар урчууд” загвараар гэр ахуйн хэрэгсэл, хувцас болон бусад цуврал шинэ бүтээгдэхүүнийг шинээр судлан гаргаж, худалдааны сувгуудыг өргөжүүлжээ.

Хэдэн жилийн шаргуу зүтгэлээр Жан И-Пин лаагаар будсан бүтээгдэхүүний дэлгүүр нээж, шяний ойрхон үйлдвэр байгуулж, цахим худалдаагаар дамжин борлуулжээ. Мөн тэрээр нутгийн 100 гаруй иргэнийг ядуурлаас гаргасан байна.

- Миний мөрөөдөл бол лаагаар будаг оруулсан нутгийн онцлогтой бүтээгдэхүүн хийж, олон хүнд таниулах болно. Мияо үндэстнийхээ соёлыг уламжлан олон хүнд хүргэх болно гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл