solongonews
Хятад БНСУ дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна
2017-08-23 21:07
Энэ сарын 24-ний өдөр Хятад БНСУ дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн өдөр юм. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин 23-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын тал энэ тохиолоор хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулж, анхны зоригоо марталгүй харилцан итгэлцлээ бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Хуа  Чүньин хэлэхдээ, Хятад БНСУ дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш хоёр тал  дипломат харилцаа тогтоох үеийн хамтарсан албан мэдээний үзэл санаагаар,  харилцан ойлголцож, хүндэтгэх зарчмаар хоёр орны харилцааг тасралтгүй ахиулж,  хоёр орон болон хоёр ард түмэнд бодит ашиг хүртээж, бүс нутгийн энх тайван  тогтвортой байдал хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулсан юм. Хоёр орны  харилцааны хөгжлийн идэвхтэй үр бүтээлийг хоёр тал нандигнан хамгаалах ёстой  гэжээ.

Тэр  хэлэхдээ, Хятадын тал БНСУ-тай харилцаа хөгжүүлэхийг чухалчлан үздэг. Бид Хятад  БНСУ-ын дипломат харилцаа тогтоосон 25 жилийн тохиолоор БНСУ-ын талтай дипломат  харилцаа тогтоосноос нааших туршлага сургамжаа нэгтгэн дүгнэж, анхны зорилгоо  марталгүй, харилцан итгэлцлээ бэхжүүлж, санал зөрөлдөөнөө эв зүйтэй зохицуулж,  хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг түлхэн ахиулах болно  гэжээ. 

 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл