solongonews
Хил дамнасан юанийн орлого, зарлагын 99.4 хувийг Монголоос бүрдүүлж байна
2019-07-31 15:44
Өвөр Монгол хил дамнасан юанийн орлого, зарлагын 99.4 хувийг Монголоос бүрдүүлж байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар Өвөр Монгол болон Монгол иргэдийн хил дамнасан юанийн орлого, зарлага Өвөр Монгол дахь хувь хүний хил дамнасан юанийн орлого, зарлагын нийт хэмжээний 99.4 хувийг эзэлж байна хэмээн Ардын банкны Хөххот дахь төв салбараас мэдээллээ.

Тодруулбал, гүйлгээ хийж буй эсрэг талын улс нь голчлон Монгол Улс байгаа юм. Өвөр Монгол болон Монгол иргэд хоорондын худалдаа, эдийн засгийн солилцоо өргөжсөн ба хил дамнасан төлбөр тооцоонд юань ашиглах хандлага их байна. Хоёрт Эрээн боомт нь Монголын худалдаачидтай гүйлгээ хийх хамгийн төвлөрсөн газар юм. Түүнчлэн хилийн цаана ажиллаж буй Хятадын аж ахуйн нэгжийн албан хаагчид болон Хятадад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гаднын албан хаагчдын цалин хөлс, гэр бүлийн тэтгэлэг зэргийг бүгдийг юаниар тооцох боломж бүрджээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ӨМ-ын сонин мэдээний сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл