solongonews
Хятад улсын 19 дэх ээлжийн Ливаны энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
2021-08-20 10:43
Хятад улсын 19 дэх ээлжийн Ливаны энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

   Хятадын 19 дэх ээлжийн Ливаны энхийг сахиулагчид энэ сарын 19-ний өдөр: Хоёр дахь шатны 200 цэрэг офицер амжилттай эх орондоо буцаж, мөн өдөр Хятадын Күньмин хотод хүрэлцэн ирлээ. Одоогийн байдлаар 19 дэх ээлжийн Ливаны энхийг сахиулах 410 цэрэг офицер бүгд амжилттай эх орондоо буцаж ирсэн гэж мэдэгдлээ.

19 дэх ээлжийн Ливаны энхийг сахиулагчид нь олон үйлдэлт инженер, барилгын инженер, эмнэлгийн ажилтан зэрэг гурван ангиас бүрдсэн бөгөөд 2020 оны 08 дугаар сард Ливаны өмнөд хэсэгт үүрэг гүйцэтгэж байжээ.

   Бүтэн жилийн хугацаанд цар тахлын хүнд нөхцөл байдал, аюулгүй байдлын хүндрэлтэй нүүр тулан Ливанд очсон Хятадын 19 дэх ээлжийн энхийг сахиулах офицер, цэргүүд нэг талдаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд анхаарч, нөгөө талаараа үүрэг даалгавраа биелүүлж, Бейрутын дэлбэрэлтийн дараах тусламж, мина цэвэрлэх, инженерийн байгууламж, эмнэлгийн тусламж, хүмүүнлэгийн авралт зэрэг үүрэгт ажлуудыг өндөр стандартын дагуу гүйцэтгэсэн. Тахлын нэг ч халдвар аваагүйгээр Хятадын энхийг сахиулагчдын шилдэг дүрийг харуулсан. Мөн бүх офицер, цэргүүд НҮБ -ын "Энх тайвны хүндэт медалиар" шагнуулсан байна.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл