solongonews
Хятадын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 14.533 аж ахуйн нэгж шинээр байгуулагдав
2021-05-14 10:16
Хятадын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 14.533 аж ахуйн нэгж шинээр байгуулагдав.

Хятадын Худалдааны яамнаас мэдээлснээр энэ оны 01-ээс 04-р сарыг хүртэл Хятадын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 14533 аж ахуйн нэгж шинээр үүсгэн байгуулагдсан нь мөн үеийнхээсээ 50.2 хувь, өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өссөн. Гадаадын капиталын бодит ашиглалт 397.07 тэрбум юань байсан нь мөн үеийнхээсээ 38.6 хувиар өссөн бол 2019 оны мөн үеэс 30.1 хувиар өссөн үзүүлэлт гэрчээ.

Салбарын үүднээс авч үзвэл үйлчилгээний салбарт гадаадын капиталын бодит ашиглалт 312.94 тэрбум юаньд хүрч, мөн үеэс 46.8 хувиар өссөн байна. Өндөр технологийн салбар 29.1 хувь, үүнд өндөр технологийн үйлчилгээний салбарт 34 хувиар, өндөр технологийн үйлдвэрлэлийн салбар 15.4 хувиар өссөн байна.

Эх үүсвэрийн хувьд “Бүс ба зам” дагуух улс орнууд, АСЕАН, ЕХ-ы бодит хөрөнгө оруулалт мөн үеийнхээс тус 62.8, 65.2, 9.2 хувиар тус тус өссөн.

Бүс нутгийн хуваарилалтын үүднээс авч үзвэл Хятадын зүүн, төв, баруун бүсэд гадаадын хөрөнгө оруулалтын ашиглалт 39.1, 37.5, 30.3 тус тус нэмэгджээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл