Францын орон нутгийн цагаар 2023 оны 02-р сарын 15-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны төв комиссын Тамгын газрын дарга Ван И Францын ГХЯ-ны сайд Колоннатай Парист уулзав.
Ван И хэлэхдээ "Хятад улс цар тахлыг иж бүрэн хянаж, эдийн засаг, нийгмийн түргэн сэргэлт нь дэлхий дахинд илүү их боломжийг авчрах болно. Хоёр орны олон салбарын яриа хэлцэл, солилцоог иж бүрэн эхлүүлж, Хятад, Францын харилцааны хөдөлгүүрийг сэргээхэд Хятад улс бэлэн байна. Хоёр орны боловсон хүчний солилцоонд илүү дөхөм үзүүлэхийн тулд өндөр түвшний хүмүүс болон соёлын солилцооны механизмын шинэ уулзалтыг аль болох хурдан зохион байгуулна. Ирэх жил Хятад, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож, хоёр тал хоёр орны найрамдлын олон нийтийн санаа бодол, нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх ойн арга хэмжээг хамтран төлөвлөнө. Хятадын тал Хятад, Францын харилцааг дээд хэмжээнд чухалчилж, Францын талтай стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэхийг хүсэж байна. Хятад, Францын хамтын ажиллагаагаар дамжуулан Хятад, Европын харилцаанд шинэ эрч хүч авчирч, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, шударга ёсонд бүтээлч үүрэг гүйцэтгэх болно.
Хятад, Франц хоёр улс тусгаар тогтнолын баялаг уламжлалтай, олон туйлшралыг дэмжиж, блокийн сөргөлдөөнийг эсэргүүцдэг. Даяаршлын салхи шуургатай тулгарч, улс орон салж байгаа энэ үед Хятад Франц хоёр тал олон талт үзлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, чөлөөт худалдааг хамгаалан, олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой. Францын тал Хятадын аж ахуйн нэгжүүдэд шударга, үл ялгаварлан гадуурхах орчинг бүрдүүлнэ гэж найдаж байна" гэв.
Колонна хэлэхдээ "Хятад улс цар тахлыг даван туулж, эдийн засаг нь хурдан сэргэж байгаа нь дэлхий дахинд сайн мэдээ болж байгаад маш их баяртай байна. Хоёр талын хамтын ажиллагаа энэ он болон ирэх онд шинэ том бүтээн байгуулалтад хүрч, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүд өргөжин тэлж, институцийн яриа хэлэлцээг сэргээн, цар тахлын улмаас алдсан цаг хугацааг нөхөж, хоёр орны харилцааг өндөр түвшинд хүргэнэ гэж найдаж байна. Хоёр улсын хооронд нислэгүүд халдварын өмнөх үе рүү аль болох хурдан эргэн орж, гадаад оюутан, эрдэмтдийн солилцоог ахиулж, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтдаа тэмдэглэснээр Франц, Хятадын харилцааны гүн гүнзгий өвийг харуулах болно. Францын тал нэг Хятадын бодлогыг тууштай баримталж байгаа бөгөөд энэхүү байдал нь ямар ч байдлаар өөрчлөгдөхгүй" гэлээ.
