
Бээжингийн бага, дунд сургуулиуд удахгүй шинэ улирлын хичээлээ угтан авахаас өмнөх цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван сургалтын орчныг халдваргүйжүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Бээжингийн Фэнтай дүүргээс мэдээлснээр "Фэнтай дүүргийн харьяанд байгаа бага, дунд сургуулиуд шинэ улирлаа угтан авахын тулд тахал өвчний онцгой байдлын яаралтай төлөвлөгөө боловсруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, температурыг хэмжих, тусгаарлах, нүүлгэн шилжүүлэх, холбоо барих зэрэг тоног төхөөрөмж, хэрэгслээр хангагджээ. Мөн тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилтан томилон сургуулийн орчинг аюулгүй, эмх цэгцтэй байлгахаар бэлтгэж байна.




