Бө-Ао Азийн форумын “Нөөц эрчим хүч, тогтвортой хөгжлийн форум болон Торгоны зам дагуу улс орнуудын чуулган” нэрийн дор энэ сарын 25-ны өдөр Казахстан улсын нийслэл Астанад болов.Энэ нь Бө-Ао Азийн форум анх удаа Төв Азид уулзалт чуулган зохион байгуулж байгаа явдал болно.
Чуулга уулзалтыг Бө-Ао форум болон Астана эдийн засгийн форум хамтран зохион байгуулсан аж. Хятад, ОХУ, төв Азийн 5 улс зэрэг Торгоны замын эдийн засгийн бүс дагуу улс орнуудын Засгийн газрын ажилтнууд, аж ахуйн болон мэргэжилтэн судлаачид гээд 300 гаруй төлөөлөгч хуралд оролцсон байна. Чуулганы үер “Нэг бүс нэг зам”-ыг Европ Азийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалттай холбох, нөөц эрчим хүчин болон тогтвортой хөгжил зэрэг сэдвийн эргэн тойронд санал бодлоо солилцжээ. Казахстан улсын Ерөнхий сайд Карим Масимов болон Бө-Ао Азийн форумын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Зэн Пэйянь нээлтийн ёслолд оролцон үг хэлсэн байна.
Азийн орнуудын хамтын ажиллагаа нь Азийн нөөц эрчим хүчний түншлэлийн харьцааг бий болгох ёстой бөгөөд тогтвортой хангалт хэрэгцээний харьцаагаар дамжин зах зээл болон үнэ ханшийг зохицуулж, талуудын эдийн засгийн тогтвортой хөгжлийг батлахын зэрэгцээ дэлхийн нөөц эрчим хүчний зах зээлд идэвхтэй нөлөө үзүүлбэл зохионо гэж хурал дээр илэрхийлсэн байна.
Мөн өдөр Хятад, Казахстан хоёр улсын хэвлэл мэдээллийнхний хамтран эрхэлсэн “Торгоны замын бараалал” сэтгүүл нээлтээ хийсэн байна.
