solongonews
ӨМӨЗО-ны залуу хөгжмийн зохиолч ”Алтан намар” хөгжмийн наадмаас шагнал хүртлээ
2016-11-01 10:05
ӨМӨЗО-ны залуу хөгжмийн зохиолч Э.Нарс Монгол Улсын ”Алтан намар” хөгжмийн наадмаас шагнал хүртэв.

Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг ”АЛТАН НАМАР-2016” хөгжмийн их наадам 10 дугаар сарын 29-нд өндөрлөлөө.

Тус хөгжмийн наадмаас ӨМӨЗО-ны залуу хөгжмийн зохиолч, Өвөр Монголын "Урлагийн Их Сургууль"-ийн хөгжмийн зохиомжийн багш Эрдэмтийн Нарс "108 хорол" рафсоди хөгжмийн бүтээлээрээ "Гоцлол, цөхүүл хөгжмийн бүтээл"-ийн төрөлд шагнал хүртлээ. Тэрээр мөн энэ өдөр Монгол Улсын "Урлагийн гавъяат зүтгэлтэн", Төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.

Э.Нарс нь МУ-ын Хөгжим бүжгийн коллежд 5 жил сурч, МУИС-д магистр цол хамгаалсан юм байна. Залуу хөгжмийн зохиолчдоо уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Зохиогч: Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл