Социалист соёлын хөгжил цэцэглэлт байгаагүй бол социалист шинэчлэл гэж байхгүй. 2020 он бол Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах ба “13-р таван жилийн төлөвлөгөө”-ний эцсийн жил. Амжилтын гялалзсан хуудаснаас бид чинээлэг нийгмийн соёлын байдлыг шалган үзэж, хүмүүсийн ашиг орлого, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж нэмэгдэж байгааг олж харна.
Шинэ загвар
Хятадын Ганьсү Мужийн Жиньчан хотын “Сайн хадам ээж, сайн бэр, сайн айл саахалт”, “Хоолыг төрөлжүүлэх хавтас” зэрэг соёлын практик нь тосгоны дүрэм журмыг сайжруулан, соёлыг сурталчилна. Жэжян мужийн Хай Нинцүнь суурингийн Лижя тосгоны “Лижя нэвтрүүлэг” тосгоны оршин суугчдын заавал үзэх ёстой нэвтрүүлэг болж, тосгоны ард иргэдээс “Энэ нэвтрүүлэг байсан учраас бид бодлогын үр өгөөжийг алдана гэж санаа зоволтгүй болсон” гэх зэргээр ярьцгааж байв.
Намын шинэ онолыг “Иргэдийн гэрт хүргэх” нэртэй шинэ эрин үеийн соёлын практик нь олон түмнийг төвлөрүүлж, олон түмнийг удирдан чиглүүлж, соёл суртахуунтай уур амьсгалыг бий болгоно.
2018 оны 07-р сарын 06-ны өдөр Төвийн шинэчлэлийн төв комиссын III удаагийн хурлаас “Шинэ эриний соёлынпрактик төвийн туршилтын цэг байгуулах ажлын удирдамж”–ийг хэлэлцэн батлав. Хоёр жил гаруйн хугацаанд туршилтын цэгийн байгууллага нэгж 50 байсан нь 500 болон өргөжиж, шинэ эриний соёлын практик төв нь хүмүүсийн онол, бодлого сурах сургууль болсон төдийгүй, соёлын амьдралыг баяжуулах, өөрчлөгдөж буй зан заншлыг сурталчлах платформ болсон байна.
Олон түмэнд үйлчлэх "сүүлчийн нэг километр" нэртэй вичатын олон нийтийн тавцанг нэвтрүүлснээр соёл, аялал жуулчлалын олон нийтийн үйлчилгээний тогтолцоо нь “13-р таван жилийн төлөвлөгөө”-г бүтээн байгуулах хугацаанд чухал ахиц дэвшил гаргасан байна. Ялангуяа, соёлыг үүдэнд хүргэх нь үйлчилгээний үр ашгийг ихээхэн дээшлүүлдэг.
Сүүлийн таван жилд олон нийтийн соёлын байгууллагуудын цахим үйлчилгээ улам бүр сайжирч байна. Олон нийтийн номын сан, соёлын төв, олон нийтийн музей, олон нийтийн уран зургийн галерей зэрэг олон нийтийн соёлын байгууламжууд үнэ төлбөргүй нээгдэх болсон. Мужийн түвшний соёлын төвүүд болон номын сан ньерөнхий салбар үйл ажиллагааны дүрмийгбарьж байгуулах ажлыг тууштай дэмжиж байна. 2020 оны 06-р сар гэхэд хөдөө орон нутгийн ерөнхийлсөн чанартай соёлын үйлчилгээний 560 мянгантөв баригдаж, хамрах хүрээ 95 хувиас дээш болжээ.
Коронавирусийн тархалт Хятад улсын олон нийтийн соёлын байгууламжийн чадавхид нэгэн хатуу шалгалт болсон юм.
Шанхай хотын номын сан коронавирусээс урьдчилан сэргийлэх шинэ мэдээ, цахим төлбөргүй ном, цахим лекц унших зэрэг онлайн загвараар хүмүүст үйлчилсэн байна. Улсын музей нь онлайнаар үзэсгэлэн үзэх, онлайнаар шууд нэвтрүүлэг хийх зэрэг онлайн загварыг ашигласан. Харин Чэндү хотын соёлын ордон онлайн сургалт явуулж, гар утасны гэрэл зураг, Хятадын уул усны зураг, төвд үндэстний бүжиг зэрэг өндөр чанартай хичээлүүдийг хүмүүст хүргэсэн байна. Үүдээ хаасан ч интернэт хэрэглэсэн хүмүүст боломж нээж, гэртээ байсан ч онлайнаар суралцах, онлайнаар дэлгэн харуулах зэрэг нь соёлын амьдралаа баяжуулах шинэ хэлбэр болсон байна.
Шинэ хүсэл мөрөөдөл
2020 оны тэргэл сарны баяр, улсын баярын амралтаар Соёл, аялал жуулчлалын яамнаас Хүнань мужийн Чандэ хотын ЮаньИрань амралтын газрыг хамарсан хөдөө тосгоны 300 гаруй аялал жуулчлалын цэгийг онцлон дурдаж, хөдөө орон нутгийн уламжлалт соёл, хөдөө аж ахуйн нөөцийг ашиглахад хүчин чармайлт гаргаж, орчин үеийн амьдралын бүтээлч бүтээгдэхүүн, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн.
Шинэ эринд орсноор хүмүүсийн оюун санаа ба соёлын хэрэгцээнд их өөрчлөлт гарч, соёл, аялал жуулчлалын хангамж нь тоо хэмжээг эрэлхийлж байсан учир чанарыг сайжруулах чиглэлд шилжсэн байна.
Шинээр байгуулагдсан Соёл, аялал жуулчлалын яам нь 2018 оны 04-р сарын 08-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэв.
Бүртгэлд 2019 оны Хятад улсын дотоодын жуулчдын тоо 6,006 тэрбумд хүрч, өмнөх оныхоос 8,4 хувиар өссөн байна. Хятад улс 5А түвшний аялал жуулчлалын 280 үзэсгэлэнт газар, үндэсний түвшний 30 жуулчны бааз, хөдөө орон нутгийн аялал жуулчлалын чухал 1000 тосгон, Үндэсний хувьсгалын дурсгалын аялал жуулчлалын сонгодог үзэсгэлэнт 300 газар байдаг. Соёл, аялал жуулчлалыг уялдуулснаар түүх, соёлын өв бүхий үзэмжит зарууд улам бүр нэмэгдсээр байна.
Хүмүүсийн оюун санаа соёлын шинэ эрэлхийллийг хангахад анхаарлаа төвлөрүүлж, “Арван гуравдугаар таван жил”-ийн хугацаанд олон төрлийн соёлын практик нь социализмын гол үзэл санаагаар удирдуулан, охь шилдэг бүтээгдэхүүнийг ард түмэнд хүргэж, соёл, ёс суртахуунаар хэв заншлыг дагуулсан байна.
Бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах, ядуурлаас гаргах, тосгон шянийг хөгжүүлэх, шинжлэх ухаанчаар улсаа хүчирхэгжүүлэх, коронавирусийг ялан давах зэрэг гол сэдвийн хүрээнд Хятад улсын Үндэсний төрийн өмчит уран зургийн академиуд 4000 гаруй шилдэг бодит бүтээл туурвисан. Үүнд шинийг санаачилсан бүтээлүүд талаас илүү хувийг эзэлж, үндсэн зарчмаа сурталчлан, эерэг энергийг бэхжүүлсэн байна. Өөрчлөлт шинэчлэлийн 40 жилийн ой, БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой зэрэг чухал цаг үеийн үйл явдлыг тэмдэглэн “Бидний 40 жил”, “Чармайгаарай, Хятадын хөвгүүд охидоо” зэрэг уран сайхны үдэшлэг зохион байгуулж, улс орон даяар ард түмэнд намаа хайрлах эх оронч урам зориг өгсөн байна. “Me and my country”, “Dying to survive”, “The Wandering Earth” зэрэг олны талархлыг хүлээсэн кинонууд улс орны эрчимтэй хөгжил, гэр бүлийн амьдрал, хүмүүсийн баяр гунигийн тухай тод томруун харуулсан байна.
Шинэ эрч хүч
600 жилийн түүхтэй хааны орд нь шинэ санаагаар шинэ үнэ цэнийг бий болгож байна.
Бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийг шаардсанаар хориотой ордонд хадгалагдаж байсан соёлын дурсгалт зүйлс, өргөн уудам тал дээр тавигдсан дурсгалт өв, эртний номонд бичигдсэн үгсийг “амилуулж”, шинэ эрин үед хандуулан шинэ тэжээл, шинэ эрч хүчээр хангав.
2019 оны 07-р сарын 06-ны өдөр Хятадын соёл иргэншлийн 5000 гаруй жилийн түүхийг харуулсан эртний Лянжу хотыг дэлхийн өвийн жагсаалд оруулсан байна. Тэрээр дэлхийн соёлын өвд Хятад улсын 55 соёлын өв бүртгүүлсэн ба 40 төрлийг нь НҮБ-ын Биет бус соёлын өвийн жагсаалд оруулснаар дэлхийд тэргүүлэх болсон.
Мянга мянган жилийн турш өвлөгдөж ирсэн соёлын өв нь ядуурлыг бууруулах, цэцэглэн хөгжих шинэ санааг нээж өгсөн байна.
Сычуань мужийн Ляшаний хатгамал, мөнгөн эдлэл, ширэн урлал зэрэг олон уламжлалт гар урлалаар ядуурлыг бууруулж, биет бус соёлын өвийг хамгаалах ажлыг сурталчлан, ядуу буурай амьдралтай хүмүүсийг гэрийнхээ ойролцоо буюу гэртээ ажил эрхлэхийг уриалсан байна. Хубэй мужийн Шянши жүөгийн “Биет бус соёлын өв+ ядуурлыг бууруулах” загвар нь хатгамлын ур чадвар эзэмшсэн олон цагаач эхчүүдэд "Нялх үрээ асран, хатгамал хатгаж, өөрийгөө болон гэр бүлээ тэжээх" боломж олгосон байна. Таобао, Жиндүн зэрэг цахим худалдааны тавцанд “Шиньжянгийн биет бус соёлын өв” гээд хайхад гоёл чимэглэл, үнэт эдлэл, хөгжмийн зэмсгээс авахуулаад хувцас, хоол хүнс хүртэл өвөрмөц онцлогт зүйлс нь хүмүүсийг гайхшруулдаг. Энэ жилийн соёл, байгалийн өвийн өдрөөр онлайн худалдаа илүү өрнүүн байлаа.
Хамгийн шинэ бүртгэлд “Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-нөөс хойш холбогдох байгууллага нэгжүүдээс янз бүрийн бүс нутагт бүх түвшинд биет бус соёлын өвөөр ядуурлыг бууруулах 2000 гаруй аж үйлдвэрийг дэмжин тусалж, хүмүүсийн ажил олголт, орлогыг нэмэгдүүлсэн байна.
Сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэлтэйгээр "Уламжлалт гар урлал"-аа хадгалан, шинэ ирээдүйг бүтээе.
