Олон улсын судалгааны багаас АНУ-ын “Одоогийн биологи” онлойн хэвлэлийн хамгийн шинэ тайланд их тархи нь нүд цавчих үеийн нүдний алимны байрыг тогтоож, хүмүүс үргэлжлэн юм олж хардаг. Тиймээс нүд цавчих нь нүдний харааг тогтвортой болгодог.
Дуу шуугиан зэрэг хүчин зүйл нь нүдний алимны хөдөлгөөнд нөлөөлж, нүдний харааг тогтворгүй болгодог. АНУ-ын Калифорний их сургуулийн Беркли салбар сургууль, Сингапур Наньян технологийн их сургууль, Францын Парис V их сургууль зэрэг газрын судлаачид туршилтаар дамжин, их тархины нүдний алимны хөдөлгөөний систем нь нүд цавчих явцад харааны чиглэлийг шинээр тохируулж, нүдний харааны тогтворгүй байдлыг нөхөн хамгаалдаг.
Судлаачид нэгэн сайн дурын хүнийг харанхуй газраас урт хугацаагаар дэлгэц дээрх жижиг толбыг харуулж, хэт улаан туяаны аппаратаар тухайн хүний нүдний алимны хөдөлгөөн ба нүд цавчилтыг ажиглажээ. Тэр хүний нүд цавчих бүрт жижиг толбо нэг см нүүдэг. Үүнийг тухайн хүн мэдээгүй аж. Судалгаанд хамрагч сайн дурын хүний нүд 30 гаруй удаа цавчсаны дараа сая нүдний хараа нь жижиг толбыг нүүхэд дасаж, нүдээ цавчихсан ч аясаараа жижиг толбын шинэ байрыг олдог.
Судалгааны тайлангийн зохиогч, Калифорний их сургуулийн Беркли салбар сургуулийн Gretel Maus Yarmouth нүд цавчихад нүдний алим эргэлдэж, харин нүдний алимны нүд нээх үеийн анхны байрандаа орж чадахгүй. Байрны хазайлт нь их тархины нүдний хэсгийн булчинг зохицуулж, нүдний харааг шинээр тохируулдаг. Нүдний хэсгийн булчингийн хөдөлгөөн харьцангуй удаан ба зөв оновчгүй, их тархи нь хөдөлгөөний дохиог тасралтгүй зохицуулж, хүмүүс хүсэж буйгаа олж хардаг.
Gretel Maus Yarmouth:
- Тухайн сайн дурын хүн жижиг толбоны нүүхийг мэдээгүй боловч түүний их тархи энэ өөрчлөлтийг ажигласан байна. Туршилтын үр дүнгээс их тархи нь хүмүүсийн нүд цавчихын өмнөх, хойших бүх обьектийн зөрөөг нотолж, нүдний хэсгийн булчингийн шаардлагатай оношыг тогтоодог.
Судлаач нүд цавчих үеийн харах обьектийн байрлалыг нүдний харааг өөрөө зохицуулахад идэвхжүүлж болно. Ийм шинээр илрүүлсэн механизм нь нэн өргөн нүдний алимны хөдөлгөөний зохицуулалтын механизмтай болсон. Жишээлбэл, хүн нүдээ цавчих явцад нүдний хэсгийн хөдөлгөөний системийн үйлдлээ бадруулаагүйгээс болж хүмүүсийн хараан дахь ертөнцийг бүрхэг ба тогтвортой бус болгодог байна.
