solongonews
“Итали улсаас Хятад улсад буцаасан түүхэн дурсгалт зүйлсийн үзэсгэлэн” гарлаа
2019-05-17 17:13
“Итали улсаас Хятад улсад буцаасан түүхэн дурсгалт зүйлсийн үзэсгэлэн” жуулчдын анхаарлыг татаж байна.

БНХАУ-ЫН Соёл, аялал жуулчлалын яам, Түүхэн дурсгалт зүйлсийн товчооноос санаачлан зохион байгуулсан “Итали улсаас Хятад улсад буцаасан түүхэн дурсгалт зүйлсийн үзэсгэлэн” 04 дүгээр сарын 24-нд Хятад улсын Үндэсний музейд нээгдэв. Үзэсгэлэнд Итали улсаас Хятад улсад буцаасан нийт 700 гаруй түүхийн дурсгалт зүйлсийг дэлгэв. Үзэсгэлэн нээгдсэнээс одоог болтол олон олон жуулчид, сонирхогчдын анхаарлыг татаад байна.

Энэ удаагийн үзэсгэлэн түүхэн соёл иргэншилд хамтдаа хүндэтгэл дэвшүүлэх, хамтдаа түүхэн дурсгалт зүйлийн загварыг бий болгох, хамтдаа соёл иргэншлийн ойлголцлоо нэмэгдүүлэх зэрэг гурван хэсгээс бүрдэж байгаа аж. Үзэсгэлэн 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дэлгэгдэнэ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл