Гадаадаас хилээр орж ирсэн иргэдийг 28 хоног тусгаарлахаар болов
2020-04-28 10:04
Гадаадаас хил орж ирсэн иргэдийг 28 хоног тусгаарлахаар болсон байна.
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд коронавирус гаднаас зөөвөрлөгдөж орж ирэх тохиолдол нэмэгдэж, тухайн нутагт тахлын хоёр дахь давлагаа дэгдэх магадлалтай болсон тул хорио цээрийн дэглэмээ чангатгахаар болсон байна.
Гадаадаас хилээр орж ирсэн иргэдийг 28 хоног тусгаарлахаар боллоо. Өмнө нь мөрдөгдөж байсан журмаар 14 хоног тусгаарладдаг байсан юм.
Түүнчлэн халдварын тархалт өндөр байгаа БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ирсэн хүмүүсийг ч мөн адил тусгаарлалтад хамруулахаар болжээ.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Ардын Засгийн Газар
Дэлгэрэнгүй үзэх
