Бээжингийн Шяншаний 9-р форум 22-нд хаалтаа хийлээ. Хаалтын арга хэмжээнд албаны 76 төлөөлөгчид, үндэсний батлан хамгаалахын 23 сайд, үндэсний армийн 6 командлагч, олон улсын байгууллагын 8 төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, олон улсын ажиглагч зэрэг 1300гаруй зочид оролцжээ. Тэд "Олон улсын дэг журмыг хамгаалж, Ази, Номхон далайн бүс нутагт энх тайвныг хамтдаа тогтооё" сэдвийн хүрээнд олон арга хэмжээ зохион явуулжээ.
Форумын үеэр төлөөлөгчид “Их гүрний харилцаа ба олон улсын дэг журам”, “Ази-Номхон далайн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага ба хяналт”, “Жижиг, дунд орнуудын үндэсний ашиг сонирхол ба хамтын аюулгүй байдал”, “Олон улсын зэвсэг хорогдуулах хяналтын систем ба дэлхийн тогтвортой байдал” зэрэг сэдвийн хүрээнд санал солилцож, “Аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчлэл”, “Харилцан итгэлцлийн механизм байгуулах, “Ази, Номхон далайн аюулгүй байдлын бүдүүвч”, “Тэнгисийн аюулгүй байдал”, “Терроризмын эсрэг олон улсын хамтын ажиллагаа”, “Хиймэл оюун ухаан ба ирээдүйн дайн” зэрэг анхаарал татсан асуудлаар хэлэлцсэн байна.
Шяншаний 9-р форум өндөрлөв
2019-10-23 14:49
Шяншаний 9-р форум өндөрлөв.
Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
