Галын аюулын улмаас таван байлдагч нас барав
2015-01-04 11:28
Харбин хотын Даовай дүүргийн нэг захын агуулахад гал гарав.

1-р сарын 2-нд Харбин хотын Даовай дүүргийн нэг захын агуулахад гал гарч, тухайн газрын гал командынхан даруй аврах ажиллагаа өрнүүлсэн боловч байшин нурснаар гал командын 5 байлдагч нас барав. Яг одоо галын шинжээчид, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн галын шалтгааныг тогтоохоор гал гарсан газар ажиллаж байгаа юм байна. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр цайны газрын хийн сав дэлбэрснээс гал гарсан гэсэн мэдээлэл байгаа ч албаны хүмүүс галын шалтгааныг тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
