solongonews
XIV удаагийн Хятадын өвлийн спортын дуу сонгогджээ
2019-05-08 12:00
“Цас мөсний болзоо” хэмээх дуу нь XIV удаагийн Хятадын өвлийн спортын дуугаар сонгогджээ.

XIV удаагийн Хятадын өвлийн спортын бэлтгэл комисс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “XIV удаагийн Хятадын өвлийн спортын гол сэдвийн уриа, суртал ухуулгын зураг, сүлд, дуу, туг, өлзийт амьтныг шалгаруулах албан зар” нийтэлснээс хойш дуу сонгох үйл ажиллагаанд хүмүүс идэвхтэй оролцон ая дуугаа өгсөн байна.

Шалгаруулалтаар “Цас мөсний болзоо” хэмээх дуу нь  XIV удаагийн Хятадын өвлийн спортын дуугаар сонгогдов.

“Цас мөсний болзоо” хэмээх дууны ая, хөгжим нь сүр жавхаатай, уянгалаг сайхан айзам цохилготой, “XIV удаагийн Хятадын өвлийн спорт” амжилттай зохион байгуулагдахыг бэлгэдсэн дуу юм. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл